Та өглөөд зөгийн балтай ус ууж, эсвэл талхан дээрээ зөгийн бал түрхэж идэх дуртай юу? Эсвэл ханиад томуу хүрсэн үедээ зөгийн балтай халуун ус уудаг уу?
Зөгийн бал нь олон жилийн турш хоол хүнсэнд болоод эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж ирсэн ч энэ нь танд хэр их ашиг тустай байдаг гэж бодож байна вэ?
Ургамлын ханднаас зөгийний тусламжтай гаргаж авдаг антиоксидантаар баялаг тус амттанг ихэнхи хүмүүс энгийн цагаан сахараас илүү эрүүл гэж боддог. Гэвч үнэн хэрэртээ зөгийн бал нь сахарын нэг хэлбэр бөгөөд маш өндөр илчлэг чанартай тул жин барьж буй эсвэл шүдний цооролтой хүмүүс зохих хэмжээнд идэх хэрэгтэй.
Зөгийн балны эрүүл мэндийн ашиг тус нь олон жилийн турш сайн судлагдсан байдаг. Жишээлбэл шархны эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн. Судлаачдын үзсэнээр зөгийн бал нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, халдварыг сааруулж, шарх эрдгэрэх явцыг хурдасгадаг гэсэн байна. Тиймээс эмчилгээний зориулалттай зөгийн балыг шархны боолтонд ихэнхидээ ашигладаг. Гэхдээ эмийн санч эсвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсаны дараа шарханд хэрэглэхийг анхаарна уу.
Зарим судалгаанд үзсэнээр зөгийн балны найрлаганд байдаг антиоксидант нь зүрхний шигдээс, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар гэх мэт архаг хууч өвчнөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг байна.
Халуун усанд зөгийн бал лимон хийж ууснаар ханиад, хоолойн өвчинг бүрэн эдгээж чадахгүй хэдий ч ханиадны эмний үйлчлэлийг нэмэгдүүлж ханиад эдгэх хугацааг түргэсгэх ач тустай.
Өнөөдрийн эшлэл
Найз нөхөргүйгээр өнгөрүүлсэн нэг хоног нь зөгийн балны ганц ч дусалгүй савтай ижил.
A. A. Milne, зохиолч