Таргалалт таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Таргалалт гэдэг нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ. Байх ёстой биеийн жин хоолоор авч байгаа энерги болон зарцуулж буй энергээс хамаарна. Энергийн балансаа зохицуулахгүй бол өөх хуримтлагдаж биеийн жин нэмэгдэнэ.
Таргалтын шалтгаан- Хяналтгүй их идэх, хөдөлгөөний дутагдалтай байдал, буруу хооллолт нь таргалах гол шалтгаан болно.
- Удамшлын болон өсөлтийн гормоны дутагдал, иценго кушенгийн синдром, хэт их идэх хам шинж зэрэг өвчнүүд таргалалт үүсгэдэг.
- Инсулин, жирэмснээс сэргийлэх эм, сульфанил ураза зэрэг эмүүд нь биеийн жин нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
Чихрийн шижин
Чихрийн шижин өвчтэй 10 хүн тутмын 8 нь илүүдэл жинтэй байдаг. Чихрийн шижин нь хүний бие махбодийн сахарыг задлагч бодисын солилцоонд оролцуулах нөхцлийг хангадаг инсулин гормоны дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны өвчин юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэсснээр ам цангаж, ойрхон шээс хүрэх, амархан өлсөх шинж тэмдэг илэрдэг.
Цусны даралт ихсэх
Таны судас хэвийн жинтэй хүмүүсийнхээс илүү хүчтэй урсана гэж ойлгож болно. Цусны даралт ихэссэнээр таны зүрхийг ачаалж, судасыг гэмтээж зүрхний шигдээс, цус харвахад хүргэнэ.
Зүрхний өвчин
Илүүдэл жинтэй хүмүүсийн 80% нь зүрхний өвчинтэй байдаг. Зүрхний олон янзын өвчлөл байдаг боловч түгээмэл хэлбэрүүд нь титмийн артерийн өвчин,
зүрхний дутагдал, хэм алдалт зэргийг багтаадаг. Зүрхний өвчний хамгийн түгээмэл хэлбэр бол титэм артерийн өвчин бөгөөд титэм артерийн артерийн судаснуудыг боогдуулж, бөглөрөх явдал юм.
Тархины цус харвалт
Тархины цус харвалт гэдэг нь тархины эсвэл хүзүүний судасны бөглөрөл, тэсрэлтээс үүдэн тархины цусан хангамж гэнэт тасалдах явдал юм. Тархины цус харвалт нь тархины эдийг гэмтээж, биеийнхээ зарим хэсгийг ярих, хөдөлгөөн хийх чадваргүй болгодог. Цусны даралт ихсэлт нь тархинд цус харвах гол шалтгаан болдог.
Амьсгалын тасалдалт
Энэ бол унтаж байхдаа тогтмол амьсгалахгүй байх эмгэг юм. Та унтаж байхдаа амьсгалаа бүр мөсөн зогсоож магадгүй ээ гэсэн үг юм. Амьсгал тасалдах эмгэгийг эмчлэхгүй байснаар чихрийн шинжин, зүрхний өвчин зэрэг өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Бодисын солилцооны хам шинж өвчин
Бодисын солилцооны хам шинж өвчин ньзүрх судасны өвчин, чихрийн шижин, тархинд цус харвах эрсдлийг бий болгодог бүлэг эмгэг юм.
Эдгээрийн бүрдэл
-цусны даралт өндөр байх
-цусан дахь глюкозын түвшин өндөр
-цусан дахь триглицеридын түвшин өндөр
-цусан дахь HDL холестерины хэмжээ
Элэг өөхлөх
Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг. Архины бус шалтгаант элэгний өөхлөлт гэдэгт хэт тарган жин ихтэй, чихрийн шижин өвчтэй, даралт ихэсдэг, генетикийн гаралтай өөрчлөлтүүд багтдаг. Генетикийн шалтгаант гэдэг нь төрөлхийн, удамшлын хүчин зүйл нөлөөлсөн байдаг.
Яс үений үрэвсэл
Таргалалтаас үүдсэн яс үений үрэвсэл нь ихэвчлэн өвдөг, ташаа, нурууны үеийг хамрах нь элбэг. Хүн дунджаар 5 кг нэмэхэд алхах үед өвдөгний үе дээр ирэх ачаалал 13-27 кг-аар нэмэгддэг. Үен дээр хэт их даралт ирэх нь үеийг хамгаалж байдаг мөгөөрсөн эдийг үрэвсүүлж гэмтээдэг байна.
Үений эмгэг үүсгэх олон шалтгаан байдаг. Тухайлбал гэмтэл, таргалалт, халдвар, дархлал, бодисын солилцоо, хавдар, удамшлын шалтгаант эмгэгүүд гэж байдаг. Биеийн жин хэвийн хэмжээнээс их байх нь үений элэгдэлт өвчин үүсэхэд шууд хамааралтай.
Цөсний өвчин
Таргалалтаас үүдэн ойр ойр цөс өвдөх болон цөсний чулуу үүсэх эрсдэл ихэсдэг. Цөсний холестерол хэт их байвал цөсний чулуу үүснэ.
Зарим хорт хавдар
Таргалалт нь хүний ясны ачаалалыг нэмээд зогсохгүй бодисын солилцоонд шууд нөлөөлдөг. Илүүдэл жин өөр бие махбодийн эдэд 13 төрлийн хорт хавдар хөгжих боломжийг олгодог. Нэн ялангуяа, хөхний, түрүү булчирхай, бөөр, нойр булчирхайн хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Жирэмсний үеийн таргалалт
Жирэмсний үеийн таргалалт нь цусны даралт ихсэх, жирэмсний үеийн чихрийн шинжин зэрэг өвчин үүсгээд зогсохгүй урагт нөлөөлдөг байна. Жирэмсэн үед хэт таргалах нь хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг.