108 сунаж мөргөх тухай

108 сунаж мөргөх

Хүн сунаж мөргөх үед биеийн бүх булчин жигд ажилладаг. Тэр дундаа олонхи эмэгтэйчүүдийн таргалалттай хэсэг болох хэвлийн булчин мэдэгдэхүйц чангарч, нурууны  өвчнөөс салахад тусална. Мөргөл хийх үед сайтар төвлөрдөг тул танд оюун санааны тайвшрал бясалгал болно.

Хэзээ мөргөх нь зүйтэй вэ?
Сунаж мөргөх мөргөлийг өглөө эртхэн цайнаасаа өмнө эсвэл орой хийхэд хамгийн тохиромжтой. Харин яг унтахын өмнө хийх хэрэггүй. Унтахаас 2–3 цагийн өмнө мөргөөрэй.

Яагаад заавал 108 гэж?
Ведийн нэрт математикчид 108-ийг оршихуйн бүрэн байдлын тоо гэж үздэг. Одон орны хувьд манай галактикт 27 одон байдаг бөгөөд тус бүр нь 4 чиглэлтэй байдаг. 27x4=108. Өөрөөр хэлбэл 108 гэсэн тоо галактикийг бүхэлд нь хамардаг.

Хэрхэн зөв мөргөх вэ?
1.  Хоёр гараа хавсран нийлүүлнэ. Эрхий хуруугаа алган дотроо байрлуулах бөгөөд энэ нь хоосон гартай мөргө хүйн тулд эрдэнийг илэрхийлж буй хэрэг юм.
2. Гараа хавсран тэргүүндээ барин залбирна.
3. Гараа хавсран хоолойн чигт барина.
4. Хавсарсан гарыг зүрхний чигт барина.
5. Эхлээд хоёр гараа, дараа нь хоёр өвдгөө эцэст нь тэргүүнээ газарт хүргэн бүтэн биеэрээ газарт хэвтэн хоёр гараа хамтад нь толгой дээрээ барин газарт хэвтэн хоёр гараа хамтад нь толгой дээрээ барин сунаж мөргөнө.
6. Духаа газарт хүргэсэн даруйдаа өндийн босох хэрэгтэй.

Мөргөх нь өөр ямар ач тустай вэ?
1. Биеийг бүхэлд нь хүч оруулж сэргээнэ.
2. Өтгөн хатахаас сэргийлж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж шингээлтийг сайжруулна.
3. Тархи болон биеийн доод хэсэг, нуруу нугасны мэдрэлийн системийг сайжруулна. Мартамхай болохоос сэргийлэх, анхаарал төвлөрөлтийг сайжруулан улмаар тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
4. Цусны даралтыг хэвийн байлгахад тустайн зэрэгцээ зүрхний хэмийг тогтворжуулдаг.
5. Уушгины хүчин чадлыг сайжруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, бие мах-бодийн бүхий л чухал эрхтнүүдийг эрүүлжүүлнэ.
6. Цусны эргэлтийг сайжруулахад маш их ач холбогдолтой бөгөөд олон хүмүүсийн хүсдэгчлэн арьс өнгөлөг болно.
7. Хүмүүсийн бие мах-бодийн суурь бодисын солилцооны төвшинг нэмэгдүүлж, илүүдэл жинг бууруулж, хэвлийн тойргийг багасгана.
8. Үе мөчний өвдөлтийг багасгана. Нуруу нугас, үе холбоос, өвдөг тулгуурын болон бусад үе мөчний эмгэгийг эмчлэхэд маш үр дүнтэй.
9. Оюун санаа болон бие мах-бодийн тэнцвэрийг хангана. Тархи, бие мах-бодийн, оюун ухааны чадавхыг дээшлүүлэх замаар тэвчээртэй, хүч чадалтай болгодог.
10. Биеийн хөшүүн байдлыг арилгаж, уян хатан болгоно.

TumenData LLC © 2021-2024.