Та гар утсандаа донтсон уу? Утсаа хэрхэн зөв ашиглах вэ

2024-10-28

Ухаалаг гар утас нь өдөр тутмын амьдралын чухал хэсэг билээ, ялангуяа энэхүү хүнд хэцүү, тусгаарлагдмал цаг үед чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр нь мэдээллийг 24 цагийн турш хялбархан олж авах боломжийг олгодог бөгөөд таныг ойр дотны эсвэл холын найз нөхөд, гэр бүл, олон нийттэй холбож өгдөг.

Гэхдээ утсаа оролдож хэтэрхий их цаг зарцуулах нь таны сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бодит харилцаанаас виртуал харилцааг илүүд үзэх нөхцөл байдалд хүргэж, мэдээллийн хэт ачаалал авч, мөрийтэй тоглоом, дэлгүүр хэсэх гэх мэт донтолтыг өдөөж болно.

Ухаалаг гар утас нь таны төвлөрөл, бүтээлч сэтгэх чадварт нөлөөлж, нойрыг алдагдуулдаг.

Хэрэв танд утаснаасаа хол байхад хэцүү байдаг бол та номофобия ('гар утасгүй байх айдас') буюу гар утасгүй болохоос айх айдастай байж магадгүй юм.

Утасгүй байхдаа дараах шинж тэмдэг илэрвэл та магадгүй тийм төрлийн хүн байж болох, тухайлбал:

  • тайван бус мэдрэмж
  • уур уцаартай байж, цухалдах
  • анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх
  • утсаа оролдохыг хүсэх
  • унтахад хэцүү байх

Эдгээр шинж тэмдгүүд утаснаасаа хол байхад тань мэдрэгдэж байсан уу? Хэрэв тийм бол утсаа оролдохдоо өөрийгөө илүү сайн удирдахад туслах зөвлөмжийг доороос үзнэ үү.

Ухаалаг гар утасны хэрэглээг багасгах зөвлөмжүүд

  1. Утсаа зөвхөн тодорхой үед л ашигла
Өдөрт утсаа тогтмол шалгах цагийн хуваарьтай бол.

  1. Нийгмийн сүлжээний аппликэшнуудаа утаснаасаа устга
Их Британийн 6 ухаалаг утас хэрэглэгчийн 1 нь нийгмийн сүлжээний мэдээллээс хоцрохыг хүсдэггүй гэж судалгаагаар батлагджээ. Та өөрийгөө нийгмийн сүлжээг хэтэрхий их ашигладаг гэж бодож байгаа бол зөвхөн компьютер дээрээ л хаягуудаа шалгаж байгаарай.

  1. Өөр бусад зүйлс хийж байхдаа утсаа унтрааж бай
Ажлаа хийж байхдаа, дасгал хийхдээ, найз нөхөдтэйгөө уулзахдаа утсаа унтраах эсвэл дууг нь хааж байвал хийж байгаа зүйлдээ төвлөрч чадна.

  1. Зарим мэдээллээс хоцорно гэдгээ хүлээн зөвшөөр
Мэдээллээс хоцорчихвий гэсэн айдас ухаалаг утсанд донтогсодын дунд элбэг байдаг ч үүнийг хүлээн зөвшөөр. Чингэвэл утсаа байн байн шалгах нь багасна.

  1. Унтахын өмнө утсаа бүү оролд
Утасны гэрэл нь таны тархийг сэрүүн байлгадаг учир унтахынхаа өмнө утсаа оролдох хэрэггүй бөгөөд унтахдаа өөр газар тавьж унтаарай.

Өнөөдрийн эшлэл

Биеэ барих чадвараа хүртэл хэтрүүлэн хэрэгжүүлэх ёсгүй.


Эрүүл мэндийн тест
Та өөр хүнтэй байхдаа утсаа хэр олон удаа шалгадаг вэ?
  • Ердөө ч үгүй
  • Хааяа
  • Байнга

TumenData LLC © 2021-2024.