Хамар битүүрсний улмаас заримдаа шөнөжин хөрвөөдөг үү, эсвэл хүзүү нь өвдөж сэрдэг үү? Энэ бүрд таны дэр буруутай байж магадгүй юм.
Нэг дэрийг хэтэрхий удаан хэрэглэвэл таны нойрыг олон янзаар хулжааж болно. Энэ нь таны арьсыг загатнуулах, хамар битүүрэх, нус гоожих, тоос шороо, мөөгөнцөр, хөгц мөөгөнцөр зэргээс болж нүдийг цочроох, улмаар харшлыг улам хүндрүүлдэг байна. Мөн түүнчлэн таны толгой эсвэл хүзүүг сайн ивж чадахгүй байгаагаас болж булчингийн өвдөлт ч үүсгэдэг.
Таны дэрэнд зарим нэг амьд амьтан байсаар байдаг ба байнга угааж, дэрнийхээ уутыг тогтмол сольсон ч удаан хугацаанд амьдарсаар л байдаг. Ихэнх нойрны мэргэжилтнүүд дэрнээсээ шаардлагатай нойрны дэмжлэгийг авч, унтах эрүүл ахуйг сайтар сахихын тулд 1-2 жилд нэг удаа дэрээ сольж байхыг зөвлөдөг байна.
Дэрээ солих цаг болсон гэж бодож байна уу? Хэрвээ тийм бол эдгээрээс зайлсхийх:
∙ унжсан эсвэл бөөгнөрсөн дэр
∙ шарласан дэр
∙ шөнийн цагаар таны харшил улам муудах
∙ өглөө хүзүү эсвэл мөр өвдөх