Улирлын онцлогоос шалтгаалан нүүрс ус агуулагдсан хүнс хэрэглэх нь харилцан адилгүй юм.
Нүүрс ус нь таны хоол тэжээлийн чухал хэсэг бөгөөд таны биеийн энергийн гол эх үүсвэр байх ёстой. Үнэндээ таны нийт авах илчлэгийн дор хаяж 50% нь нүүрс уснаас бүрдэх ёстой.
Төмс, талх, үр тариа гэх мэт нүүрс ус агуулсан хүнсэнд хүнсний эслэг агуулагддаг бөгөөд эдгээр нь зайлшгүй шаардлагатай шим тэжээл болж мөн дараах эрсдлийг бууруулдаг:
- зүрхний өвчин
- цус харвалт
- 2-р хэлбэрийн чихрийн шижин
- гэдэсний хорт хавдар
Нүүрс усыг атгасан гартай адил хэмжээгээр хооллох бүртээ идэхийг зорих хэрэгтэй. Гэхдээ таны хэрэглэж буй нүүрс усны төрөл бас нэн чухал.
Жимсний шүүс, чанамал, чихэрлэг зүйлээс бүрддэг энгийн нүүрс ус нь хурдан шингэх хандлагатай байдаг тул эрч хүч тань огцом буурдаг.
Харин бүхэл нүүрс ус болох quinoa, вандуй, сэвэг зарам зэрэг нь удаан задардаг тул та удаан хугацаанд цатгалан байна гэсэн үг юм.
Бүхэл нүүрс ус нь өөх болж хувирах магадлал багатай ба тэдгээр нь ихэвчлэн буудайн гурилан талх гэх мэт бусад витамин, эрдэс бодис агуулсан хоолонд байдаг.
Бүхэл нүүрс усны 4 сайн эх үүсвэр
- Бүхэл үр
Буудайн талх, паста, бор будаа нь витамин, эрдэс бодис агуулдаг нүүрс усны сайн эх үүсвэр юм.
- Төмсний хальс
Төмсөө хальстай нь идэх нь таны гэдсийг эрүүл байлгахад тусалдаг илүү их эслэгээр баялаг байдаг.
- Будаа
Бор, улаан, хар мөн зэрлэг будаа нь цагаан будаанаас илүү дээр ба цагаан будаа нь илүү их боловсруулагдсан байдаг учир эслэг багатай байдаг.
- Шош
Шош нь төмөр, цайр агуулсан байдаг тул эслэг мөн витаминий гайхалтай сайн эх сурвалж болдог. Хэрвээ та хүнсээ төсөвлөдөг бол шош хамгийн тохиромжтой нь.
Өнөөдрийн эшлэл
Бага орцоор зохицуул. Бага багаар амс. Эдгээр нь аз жаргал, эрүүл мэндийн нууц юм.
Жулия Чайлд, тогооч багш, зохиолч