Та үнэхээр өглөөний хүн биш эсвэл шөнө муу унтсан эсэхээс үл хамааран тэрхүү нойрмог төлөв байдлаас гарах нь хэцүү байдаг байж болох юм.
Гэхдээ өглөө бүр хэдхэн секундын турш шүршүүрээ цэл хүйтэн болгох нь танд илүү сэргэг мэдрэмж төрүүлэхээс гадна сэтгэл санааг тань өргөж өгдөгийг та мэдэх үү?
Хүйтэн шүршүүрт орох нь таны биеийг стресст оруулдаг бөгөөд энэ нь таны симпатик мэдрэлийн системийг үйл ажиллагаанд татан оруулахад хүргэдэг (үүнийг “fight or flight” ‘тэмц эсвэл нис’ хариу үйлдэл гэж нэрлэдэг). Энэ нь адреналиныг түргэсгэж, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Мөн эндорфин хэмээх өвдөлтийг бууруулж, таашаалыг нэмэгдүүлдэг химийн бодисоор таны цусны урсгалыг дүүргэж, сайхан мэдрэмжийг төрүүлдэг.
Хүйтэн шүршүүрт орж үзмээр байна уу?
- Шүршүүрээ бүлээн усаар эхлээрэй.
- Төгсгөлд нь хүйтэн болго - 30 секундээс эхэлж, долоо хоног бүр 5 секундээр нэмээрэй.
- Тайвширч, аажмаар амьсгалж, таашаал аваарай.
Хүйтэн шүршүүр нь хүн бүрт аюулгүй байдаггүй. Хэрэв зүрх судасны өвчин, даралт ихсэх, астма эсвэл жирэмсэн болсон бол туршхаасаа өмнө эмчээс зөвлөгөө аваарай.