Эдгээр эрүүл бин таны чихрийн дуршлыг хангах болно

2024-10-04


Таван өдрийн турш ажиллахын хажуугаар бүх хүнсний гол бүлгүүдийг зөв идэж хэвших нь төвөгтэй байж магадгүй юм.
Хэрэв та өглөөнийхөө цайны хэв маягаа өөрчилж, илүү сайныг биедээ шингээж авахыг хүсэж байгаа бол энэхүү супер хурдан бөгөөд эрүүл жороор өдрийг эхлүүлээрэй. (мөн чихрийн дуршлаа ханга).
 
Эдгээр 3 орцтой бин 15 минутын дотор бэлэн болно
Хийх: 4 бин
Бэлтгэх хугацаа: 5 минут
Хоол хийх хугацаа: 10 минут
Орц:
1 боловсорсон гадил жимсний
2 өндөг
Шанцай
Арга:


1.     Өндөгнүүдээ хольсны дараа шанцай (синнамон) хийж гадил жимс мөн нэмж зуурмаг болгон сайтар хутгаад (холигч ашиглаж болно).
2.     Түлэгддэггүй тогоо халаагаад бага багаар хольсон хэсгээ асгаж шараарай - бинг хэтэрхий зузаан болгож болохгүй, учир нь зузаан нь тогоон дээр жигд тарахад хэцүү байдаг.
3.     Бинг хоёр талаар нь1-2 минутын турш шарж болгоно.
4.     Бинг тавган дээр овоолж, дуртай соусаар чимэглэ. Нэрс ба зөгийн бал нь энэ хоолыг эрүүл байлгах гайхалтай сонголт юм.


Эрүүл мэндийн тест
Гадил бол калийн гайхалтай эх үүсвэр юм. Үнэн эсвэл худал?
  • Үнэн
  • Худал

TumenData LLC © 2021-2024.