Маш олон хүмүүс гадаа хүйтэн, харанхуй болоход энгийн үеэсээ илүү ихээр ядарч, өвчин тусч эхэлдэг.
Дулаан буйдандаа тухлан суугаад өндөр илчлэгтэй хоол идээд эсвэл орон дотроо өдрийг өнгөрөөх нь ядарсан биеийг сэргээхээс илүү улам залхуу хүргэдэг.
Харин агаарт гарч, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл тэнцвэртэй хооллосноор дархлааны системийг сайжруулж ядаргааг даван дийлэх гол хүч болж чаддаг байна.
Өдөр бүр хийж хэвших хэрэгтэй 5 зуршил:
-
Өвөл сайн хүнсний ногоо идэх. Жимс хүнсний ногоо нь хүний биеийг эрүүл байлгах гол шим тэжээлүүдийг агуулдаг. Өвлийн улиралд лууван, манжин, редискийг чанаад нухаж идэж болох юм.
-
Чанах чинээгээрээ их хэмжээний нарны гэрлийг авах. Нарны гэрлийг хангалттай хэмжээнд авахгүй бол хүний бие ядарсан мэдрэмж өгдөг мелатонин гэх бодис ялгаруулж эхэлдэг. Өглөө бүр сэрсэн даруйдаа хөшгөө нээгээд гадаа байх үедээ нарны тусгалд байхыг хичээгээрэй.
-
Удаан боловсордог цардуул ихтэй хүнснээс зайлс хийх. Цардуул нь таны идэж буй хоолны 3 хуваасны нэгийг эзлэх хэмжээний бага байх хэрэгтэй. Цагаан талх, цагаан будаагаа бүхэл үрийн талх, бор будаагаар сольж идвэл илчлэгийг илүү удаан задалж та өдрийн турш эрч хүчтэй байх болно.
-
Алхалт хийх эсвэл гүйх. Өдөр дасгал хөдөлгөөн хийснээр орой унтахад илүү тус болно. Аюулаас сэргийлж гадаа харанхуй бол тод харагдах хувцас өмч, гудамжны гэрэлтэй хэсгээр явж, хаашаа явах гэж байгаагаа хэн нэгэнд хэлээрэй.
-
Өглөөний цайгаа бүү алгасаарай. Өглөөний цай танд бүтэн өдрийн эрч хүчийг өгөх болно. Халуун овёосны зутан нь өвлийн улирлын хамгийн тохиромтой өглөөний цай бөгөөд овьёос нь илчлэгийг удаан ялгаруулдаг. Илүү их шим тэжээл авъя гэвэл алим, банана гэх мэт жимс нэмээд идсэн ч болно.
Илүү их эрч хүч авахыг хүсвэл дараах зүйлсээс татгалзаарай.
1. Сахар - Сахар таны эрч хүчийн түвшинг нэмэгдүүлдэг ч биед хурдан шингэж дуусдаг. Тиймээс идсэний дараа их эрч хүч авдаг ч буцаад хурдан дахиад сахартай зүйл хэрэглэмээр санагддаг байх нь.
2. Алкохол - Алкохол нь таны биен дэх усыг багасгаж цангуулдаг учир ядрааж, дархлааг сульдуулдаг байна.
3. Энергийн ундаа - Сахарын өндөр агууламжтай тус ундаа нь маш хурдан хугацаанд эрч хүч өгөх боловч үйлчлэх хугацаа нь хурдан дуусдаг. Мөн тус ундаа нь ихэнхидээ каффейн агуулсан байдаг нь таны нойронд муугаар нөлөөлнө.
Өнөөдрийн эшлэл
Бид эхлээд идээд, дараа нь бүх зүйлсийг хийдэг
M.F.K. Fisher, зохиолч