‘Нарны аминдэм’ -ээр сэтгэл санаагаа өргөөрэй

2024-04-28

‘Нарны аминдэм’ гэж нэрлэдэг Д аминдэм нь нарны шууд тусгал дор таны арьсанд байгалиасаа оршиж байдаг. Энэ нь таны биед агуулагдах кальци, фосфорыг зохицуулах замаар таны яс, шүд, булчин, дархлааг сайжруулахад тусалдаг гэдгийг та мэдэж байгаа байх. Гэхдээ энэ нь таны сэтгэл санааны асуудалд чухал үүрэг гүйцэтгэж болзошгүй байдаг гэдгийг та мэдэх үү?

Илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа ч зарим судалгаагаар Д аминдэм нь тархийг эрүүл байлгадаг, иймд хангалттай авч чадахгүй бол сэтгэлийн хямралд орж болзошгүйг харуулж байна.  

Өөртөө агуулагдах Д витаминыхээ бүх ашиг тусыг авч байгаа эсэхээ баталгаажуулахын тулд өдөр бүр нарны гэрэлд богино хугацаанд гарж байгаарай. Түлэгдэхээс болгоомжил, арьс улайж, түлэгдэж эхлэхээс өмнө нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй.

Нарны гэрлийг хангалттай авч чадахгүй байгаа үедээ Д аминдэмээр баялаг эдгээр хоолыг туршаад үзээрэй.
  • хулд, сардина, ивэрхий зэрэг тослог загас
  • улаан мах, элэг
  • өндөгний шар
  • зарим үр тариа, тараг, сүү, жүржийн шүүс зэрэг баяжуулсан хоол

Хэрэв та ихэнх цагаа дотор өнгөрөөж байгаа бол Д аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно - өдөрт 10г (10 микрограмм) хангалттай байх ёстой, гэхдээ эхлээд эмчид хандана уу.


Эрүүл мэндийн тест
Хэрэв та дотор цонхны хажууд наранд сууж байгаа бол таны бие хангалттай хэмжээний Д аминдэм шингээж чадна. Үнэн эсвэл худал?
  • Үнэн
  • Худал

TumenData LLC © 2021-2024.