Тааз ширтэн, хонин сүргээ тоолоод л - унтаж чадахгүй байх нь хэзээ ч хөгжилтэй байдаггүй.
Нойр хулжсан шөнө биднийг ууртай болгодог, гэхдээ хулжсан нойртойгоо хэтэрхий их тэмцэх нь биднийг хий дэмий сэтгэлийн хямрал, түгшүүрт автуулдаг байна.
Энэ нойрны асуудлаа хэрхэн шийдэж, тайван амрах талаар та гайхаж байна уу?Судалгаанаас харахад сэрүүн унтлагын өрөө нь таны унтах чанарыг сайжруулахад тусална.
15С-ээс 20С-ийн хоорондох температурт унтахыг хичээ. Энэ нь илүү гүн нойрсоход (таны биеийг сэргээхэд тусалдаг нойрны үе) хүргэж, маргааш өглөө нь илүү сэргэг мэдрэмж төрүүлэх болно.
Шөнийн турш сэрүүхэн байхын тулд эдгээр нэмэлт зөвлөмжийг туршиж үзээрэй.
- хэрэв маш халуун өдөр бол цонхоо хааж, сүүдэр татуулж хөшгөө хаа. Сэрүүн өдөр бол цонхоо онгойлгож, өрөөнд салхи оруулах
- сэнс эсвэл агааржуулагч ашиглах
- сул даавуун унтлагын хувцас өмсөж, агаар нэвтрүүлдэг гудас, хөнгөн даавуу ашигла
- Унтахаасаа нэг цагийн өмнө халуун усанд орж, биеийн байгалиасаа хөрөх процессыг дэмжих хэрэгтэй