Ажлын хамт олонтойгоо илүү холбогдсон гэдгээ мэдрэх энгийн алхмууд

2024-08-03

Та гэрээсээ эсвэл албан өрөөнөөсөө  ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, хамт олноосоо хөндийрөөд байгаагаа мэдэрч байвал,өөрийгөө ганцаардсан, тусгаарлагдсан мэт мэдрэмжүүдээс салгах арга хэмжээ авах хэрэгтэй. 
 
Зарим судалгаанаас харахад ганцаардал нь таны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, стресс, нойргүйдэл ,өөрийгөө доогуур үнэлэх, сэтгэлийн түгшүүр болон сэтгэцийн хямралыг нэмэгдүүлдэг.
 
Аз болоход, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд, нийгмийн харилцаагаа идэвхжүүлэх зүйлс хийж болно.
 
Хамт ажилладаг хүмүүстэйгээ илүү их холбоотой байгаад нэг үзээрэй.
Хэрэв та хамт ажиллагсдаасаа хөндийрч байгаагаа мэдэрч байвал танай багт ч бас тантай адил хэн нэгэн байх магадлалтай. Хамт ажиллагсадтайгаа илүү сайн танилцаж, шинэ холболт бий болгохын тулд дараах зүйлийг хийж үзээрэй.
∙      Ажлынхаа хамтрагчаас хамтдаа кофены завсарлага авах эсвэл оффисын гадаа богинохон салхилах санал тавиарай
∙      Өөр албаны хамт ажиллагсадтайгаа бие биенээ илүү таньж мэдэх видео дуудлага хийх
∙      Биечлэн хамтрагчидтайгаа өдрийн хоол идэх

Эрүүл мэндийн тест
Нийгмийн харилцаа холбоог бий болгосноор таны амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой. Үнэн эсвэл худал?
  • Үнэн
  • Худал

TumenData LLC © 2021-2024.