Хүйтний улиралд таны биед юу тохиолддог вэ? Мөн биеээ хэрхэн дулаан байлгах вэ?

2024-03-09

Хүйтний улиралд таны хацар ягаарч, чичирч биеийн бүх шар үс босдог шүү дээ. Энэ үйл явц яагаад болдог вэ? 
Эдгээр нь таны бие өөрийгөө дулаан байлгахаар хичээж буй үйлдэл юм.
Таны тархи гадаа хүйтэн байна гэсэн мэдээллийг авсаны даруй булчингуудаа чангалж, дулаанаа хадгалахыг хичээснээр таны бие чичирдэг байна. Мөн биеийнхээ бүх үсийг босгосноор дулаанаа алдахгүй арай уддаг байна.
Хүйтний улиралд таны хацар ягаардаг шалтгаан нь даарахгүйн тулд хацрын хялгасан судсууд өргөсч илүү их цус шахсанаас үүсдэг байна.
Эдгээр нь хүйтний улиралд таны зөвхөн таны биеийн хийж чадах зүйлс бөгөөд та өөрөө нэмэлтээр дулаан явахын тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
  • Гар, хөл, чих, хамарын дулаан байлгах хувцас өмсөх 
  • 1 зузаан хувцас өмсахийн оронд хэд хэдэн давхар хувцас өмсөх 
  • Малгай өмсөх
  • 5 хуруутай бээлийний оронд эрхий хуруутай бээлий хэрэглэх 
  • Биеийн дулаан ялгаруулах эрч хүчийг бий болгож тогтмол эрүүл хооллож хэвших 

Өнөөдрийн эшлэл

Муу цаг агаартай өдөр гэж байдаггүй. Харин буруу хувцалсан өдөр л гэж байдаг.

Ranulph Fiennes, судлаач

Эрүүл мэндийн тест
Таны биеийн дулаан ямар байвал даарсан гэж үзэх вэ?
  • 36'C
  • 35'C
  • 35'С-ээс доош

TumenData LLC © 2021-2024.