Эрүүл арьсны төлөө юу идэх талаар судалгаа хязгаарлагдмал боловч зарим хоол хүнс нь хамгаалалт, тэжээлийн нөлөөтэй гэгддэг.
Антиоксидант, амин дэм ихтэй жимс, хүнсний ногоо нь арьсыг нарны туяа, чөлөөт радикал хэмээх хортой бодисоос хамгаалахад онцгой үр дүнтэй. Үүний үр дүнд эдгээр нь арьсыг залуу, гэрэлтсэн харагдуулахад туслах болно.
Эдгээр антиоксидант, аминдэмээр баялаг хоол хүнснээс идээрэй.
- Улаан лооль
- Цитрус жимснүүд(жүрж,бэрсүүт жүрж, нимбэг
- Цэцэгт байцаа
- Гүзээлзгэнэ
- Киви
- Усан үзэм
- Лууван
- Чангаанз
- Навчит ногоо
Хэдийгээр эдгээр хоол хүнс нь арьсны өнгө төрх, эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг боловч эрүүл, тэнцвэртэй хооллолтыг хадгалах нь чухал юм. Олон төрлийн хүнснээс эрүүл, зөв сонголт хийх нь чухал бөгөөд энэ нь таны бүх бие махбод, түүний дотор арьсанд ашиг тусаа өгөх болно.