Хүйтний улиралд орой харанхуй болоход та энгийн үеэс илүү эрт дулаан хөнжилдөө орохыг хүсдэг үү? Мөн гадаа хүйтэн үед та илүү бат бөх нойрсож чаддаг уу?
Мэргэжилтнүүдийн үзсэнээр дараах шалтгаануудын улмаас сайн унтдаг байх нь.
Өрөөний темпратур
Унтлагын өрөөний темпратур нь таны бат бөх нойрны гол хүчин зүйл болдог байна. Нойрны хүрээлэнгээс гаргасан судалгааны дагуу унтахад хамгийн тохиромжтой темпратурыг 18.3'C, эсвэл 15.6'C-ээс 19.4'C-ийн градусын хооронд гэж үзсэн байна.
Зуны улиралд унтлагын өрөөгөө сэрүүн болгоход хэцүү байж болох ч хүйтний улиралд өрөөний дулаанаа тохируулах боломжтой болдог.
Мөн өрөөгөө хэт дулаан болгосноор нойр хулждаг тул темпратур хэмжигч суурилуулбал тохиромжтой.
Биеийн темпратур
Биеийн ерөнхий дулаан бага зэрэг багассанаар хурдан унтахад болон бат бөх нойрсоход тустай. Гэрээ сэрүүн байлгасанаар бие хурдан хөрж хурдан унтах болно.
Хүн шууд унтахад биеийн хэм 1 градусаар буурахад хангалттай гэж эмч нар үздэг байна.
Өвлийн улиралд илүү бат бөх унтах дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.
1. Гэрт тань дулаан хэмжигч байдаг бол 16 градуст тааруулах. Унтахаасаа өмнө 2,3 цагийн өмнө халаалтаа унтраах замаар өрөөний дулааныг буулгаж болно.
2. Тогтмол цагт унтаж хэвших. Амралтын өдөр ч ялгаагүй нэг тогтмол цагт унтаж сэрэх нь таны биед сайн.
3. Өглөө гадаа гарах. Өглөө гэгээ орох үед гарч алхах, дасгал хийх нь шөнө сайн унтахад тустай.
4.Унтах орчноо тухтай болгох. Өвлийн улиралд зузаан хөнжил нөмөрч хөлөө жижиг хөнжлөөр хучиж унтах хэрэгтэй. Орондоо орохоосоо өмнө усны саванд халуун ус хийж хөнжлөө дулаацуулсны дараа бас унтахаар хэвтээж үзээрэй гэж зөвлөж байна.
Өнөөдрийн эшлэл
Жинхэнэ нам гүм бол оюун ухааны амралт юм. Харин сайн нойр бол биеийн сэргээш, тэжээл юм.
William Penn, Улс төрч