Баяр баясал түгээх хялбар арга

2024-07-12

Урт өдрийн эцэст гомдоллоод өнгөрөх мэдээж амархан шүү дээ, Гэхдээ түүнээсээ илүү сайхан мөчүүдийнхээ талаар ярих нь таны сэтгэл санааг өөдрөг болгож, бусдад ч баяр баясгалан мэдрүүлэх болно.
 
Эерэг дурсамжаа хуваалцах нь хуваалцаж байгаа танд болон сонсож буй хүнд аль алинд нь ашиг тустай байдаг. Ингэж дурсамжаа хуваалцах нь эерэг дурсамжийг тань илүү хүчтэйгээр танд сануулж болох сайн талтай юм.
 
Өнөөдөр таныг ямар нэгэн зүйл инээмсэглүүлсэн үү?
 
Дараагийн удаа та найз эсвэл гэр бүлийнхэнтэйгээ урт өдрийн дараа чатлахдаа сэдвээ аль болох эерэг мөчүүдрүүгээ хандуулаад нэг үзээрэй. Талархаж явдаг зүйлээ эсвэл өөрийг тань инээлгэсэн зүйлээ хуваалцахад танд ямар сэтгэгдэл төрж байгааг анзаараарай.

Эрүүл мэндийн тест
Инээмсэглэл нь халдвартай байдаг. Үнэн эсвэл худал?
  • Үнэн
  • Худал

TumenData LLC © 2021-2024.