Өөрийгөө хайрлах хангалттай цагийг өдөртөө гаргаж чадахгүй, хоногийн 24 цаг багадаад байна уу?
Ихэнхи зөвлөгөөнүүд өөрийгөө хайрлах гэхээр сайн хоолло, сайн унт, дасгал хөдөлгөөн хий, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаар гэдэг.
Харин та эдгээрийг хийдэг үү? Хийдэг бол та хангалттай хийж чадаж байна уу? Мөн яагаад хийх хэрэгтэйг мэддэг үү?
Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай:
- Өглөөний цайндаа юу уусан бэ? Мөн хэр их ус уусан бэ?
- Өдөр ажлынхаа дундуур хэр олон давтамжтай завсарлага авсан бэ?
- Өдөрт дасгал хийх цаг гаргаж чаддаг уу? Долоо хоногт хэр их дасгал хийдэг вэ?
- Шөнө хэдэн цагийн нойр авдаг вэ? Мөн өглөө сэрэхдээ хангалттай амарсан мэдрэмж авч чаддаг уу?
Дээрх асуултуудын хариултаа тэмдэглэж аваад юуг нь сайжруулж болох талаар сайн бодоорой.
Дараа долоо хоногийн өдөр бүр бид дээрх асуултуудын хариултыг нийтлэх болно. Мөн эдгээрийг хэрхэн өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно.
Өнөөдрийн эшлэл
Өөрийгөө хайрлах нь цагийн гарз бус ирээдүйн цагийн хэмнэлт юм.
Jackie Viramontez, зохиолч