Өдрийн аль ч цагт хамаагүй алхах нь танд гайхалтай сайн нөлөөтэй билээ. Харин өглөө алхсанаар та илүү их ашиг тусыг хүртэх боломжтой.
Яаж вэ? Таны бие таны циркад хэмнэлийг удирддаг цагтай. Эргээд таны циркадын хэмнэл таны унтах зэрэг зүйлсийг удирддаг.
Гэрэл нь биеийн цагийг тохируулахад чухал үүрэгтэй бөгөөд нарны гэрэл үүнд сайн байдаг ба өглөөний нарны туяа илүү сайн байдаг ажээ.
Тиймээс шинжээчид өдрийн гэрлийг авах нь чухал бөгөөд өглөөний нарнаас гэрлээ авах нь ялангуяа туйлын ашигтай байдаг гэж хэлдэг. Та энэхүү гэрлээ гадагш гарахдаа авч болно.
Өглөөний кофегоо гадаа ууж, өглөө зугаалж яагаад болохгүй гэж?
Явган алхах хөдөлгөөнөө хурдан хэмнэлтэй болговоос танд санал болгож буй долоо хоног тутмын 150 минутын дасгалд ч тооцогдох болно.