Тайвшрахад туслах хялбар массаж

2024-03-02

Хүндхэн өдрийн төгсгөлд тайвшрахын тулд та юу хийдэг вэ? Хөлөндөө хялбархан массаж хийх нь таны оролдож болох бас нэгэн сайхан санаа юм.

Та өмнө нь массаж хийлгэж байсан бол энэ нь таны булчин болон бусад зөөлөн эдийг хөдөлгөхтэй холбоотой болохыг та мэдэж буй биз ээ. Бие махбодийг тайвшруулж, амьсгал, зүрхний цохилтыг удаашруулахад тусалдаг билээ. Булчинг тайвшруулснаар өвдөлтийг бууруулж өгдөг. Судалгаанаас харахад массаж нь нойрыг ч мөн сайжруулж чаддаг ажээ.

Гэртээ өөртөө массаж хийх нь амархан байдаг. Энэхүү хөлний хялбархан "улны үрэлт"-ийг туршаад үзээрэй:

  1. Хөлийнхөө үзүүрийн хэсгийг барь.
  2. Хөлийнхөө улыг нөгөө гарынхаа хуруугаар үрээрэй.
  3. Өсгийнөөсөө хөлний өлмий хүртэл үрнэ.
  4. Хэд хэдэн удаа давтан үрээд нөгөө хөлөндөө массаж хийгээрэй.

Эрүүл мэндийн тест
Массажлах эмчилгээг хэр удаан ашиглаж ирсэн бэ?
  • 30 жил
  • 300 жил
  • 3000 жил

TumenData LLC © 2021-2024.