Коронавирусын тохиолдол нэмэгдсээр байгаа орнуудад ялангуяа алсын зайнаас ажиллах байдал хэвээр байж магадгүй билээ.
Харин гэрт удаан хугацаагаар ажиллах нь таныг алслагдсан эсвэл ганцаардмал байдалд оруулж, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Танд урам зориг өгсөн мэдрэмж төрүүлэхгүйгээр барахгүй таны бүтээмжид ч сөргөөр нөлөөлж, ажилдаа илүү их цаг зарцуулна гэсэн үг.
Гэрээс ажиллах ажлаа тэнцвэртэй байлгах зөв эсвэл буруу арга гэж байхгүй хэмээн мэргэжлийн сэтгэл зүйч Доктор Анжела Картер хэлсэн юм. "Энэ бол хувь хүний өөрийн тэнцвэржүүлэх үйлдэл" гэжээ.
Доктор Картер өөрт тохирсон байдлаар бусадтай харилцаа холбоотой байж, урам зоригтой хэвээр үлдэхийн тулд дараах зүйлсийг санал болгожээ.
- Гэртээ юу хийж болох талаар бодитой сэтгэ
Гэртээ байгаа орон зайгаа хэнтэй хуваалцаж байгаагаа мөн тоног төхөөрөмж, уян хатан цагийн хуваарь гэх мэт зүйлс илүү үр дүнтэй ажиллахад танд юу хэрэгтэйг анхаарч үзээрэй. Дараа нь саналынхаа талаар менежертэйгээ ярилц.
- Богино хугацаанд хийх ажлынхаа зорилгоо тодорхойл
Эдгээр саналаа харгалзан үзэж өдрийн ажлаа гүйцэтгэх богино хугацаатай цагийн хуваарь үүсгэж, хуваарь болгоныхоо гүцэтгэлд хүрэхийг хүсч буй зорилгоо тодорхойлоорой. Энэ нь ахиц дэвшлээ хянахад тусална.
- Тогтмол хугацаанд завсарлага аваарай
Ажлын үеэр завсарлага аван тогтмол хугацаанд хоол идэж, гадаа гарч дасгал хийж байгаарай. Энэ нь таны бүтээмж, биеийн байдалд сайн нөлөө үзүүлэх болно.
- Ажлаа ялгаж салга
Ажлын талаарх зурвасуудад хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн үедээ утсан дээр гарч ирж болох ажлын хуваарийн талаарх сэрэмжлүүлэг, имэйлийн сануулагчийг унтраагаарай. Завсарлага авсан үеэрээ ажлын мессеж уншихгүй эсвэл хариу өгөхгүй байхыг хичээ.
- Нэг хэсэгхэн ажлаа хийж дуусгаад тэмдэглээрэй
Та өөрийн Бахархаж буй эсвэл бусдаас эерэг сэтгэгдэл хүлээж авсан нэг хэсэг ажлаа хийж дуусгасан мөчөө сайхан өнгөрүүлээрэй. Энэ нь алсын зайнаас ажиллах урам зориг, сайхан байдлыг нэмэгдүүлэхэд тусална.
- Ажил дээрээ алслагдсан эсвэл ганцаардмал байж болохгүй
Хамт ажиллагсад, менежертэйгээ тогтмол ярилцаж, санал хүсэлт авах, ажил хийхэд болон гэрт тань тулгарч буй аливаа асуудлаа ярилцаарай.
Өнөөдрийн эшлэл
Өөрийн амьдралаа бүтээхээ мартталаа хэзээ ч битгий завгүй байгаарай.
Долли Партон, дууны ая зохиогч