Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд: Таны эмзэг эрхтэн эрүүл үү?

2024-03-20

Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн эрүүл үедээ ямар харагдах, ямар байх ёстой талаар олон яриа байдаг ч "хэвийн" нөхцөл нь харилцан адилгүй байж болох бөгөөд хүн бүрт ижил бус байдаг.

Тиймээс таны мэдэх ёстой зүйлсийг энд орууллаа.

Хэмжээ
Биеийн гадна бэлгэ эрхтэнийг бэлгийн уруул (лабиа) ба хэлүүг (вулва) гэж нэрлэдэг. Энэ нь хэмжээгээрээ маш олон төрөл байж болох тул таны өмнө нь харж байсан хүмүүсийнхээс өөр харагдах нь хэвийн үзэгдэл юм.

Их бэлгийн уруул нь спорт, ажил зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан таны амьдралд нөлөөлсөн тохиолдолд л эрүүл мэндийн асуудал болдог.

Цагаан эсвэл тунгалаг ялгадас гарах
Үтрээ нь өөрөө таны гадна бэлгэ эрхтнийг сав (умайн хүзүү)-тай холбодог булчинлаг хоолой юм.

Сарын тэмдэг ирээгүй үед үтрээнээс тунгалаг эсвэл цагаан ялгадас гарах нь хэвийн үзэгдэл. Эрүүл шүүрэл нь хэмжээ, бүтцийн хувьд харилцан адилгүй байж болох боловч өнгө нь хувирч хурц үнэр үүсвэл энэ нь халдварын шинж тэмдэг байж болох юм.

Эрүүл ахуйн бүтээгдэхүүн
Ялгадас нь үтрээг цэвэрлэхэд тусалдаг тул угаалга үйлдэхдээ эмэгтэй хүний эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагагүй. Үнэндээ эдгээр нь үтрээний рН-ийн тэнцвэрт байдалд (хүчиллэг, шүлтлэг) нөлөөлж улмаар халдвар авч болзошгүй юм.

Загатнах
Хэрэв таны үтрээнд загатнах шинж тэмдэг илэрвэл энэ нь халдвар авсны шинж тэмдэг байх магадлалтай. Гэхдээ энэ нь экзем шиг арьсны эмгэгийн үр дагавар байж ч болох талтай. Харин загатнах, цагаан ялгадас ихээр гарах зэрэг асуудал тулгарвал эмчид хандаарай.

Дасгал
Дасгал хийх нь үтрээгээ хэвийн хэмжээнд байлгахад тусална. Алхах, гүйх нь үтрээ, давсаг, аарцаг орчмын булчингуудыг чангалж, ажиллагааг сайжруулдаг.

Аарцаг орчмын булчинд нөлөөлөх дасгал хэрхэн хийх вэ?
  1. Булчингийн нөлөөллөө мэдэр
Бие засахдаа шээсээ түр тасалснаар аарцагны булчинг мэдэрч олох боломжтой.
  1. Булчингаа чангал
Тухтай газар суугаад аарцагны булчингуудаа хэдэн хором чангал. 10-15 удаагийн давтамжтайгаар хийгээрэй. Амьсгалаа түгжиж мөн гэдэс, гучаа  чангалж болохгүйг санаарай.
  1. Булчин чангалах хугацаагаа уртасга
Тав тухтай газраа олсон бол аарцагны булчингаа чангалах хугацаагаа уртасгаарай.
  1. Өөр өөр төрлийн булчин чангалах дасгалууд турш
Өөр төрлийн булчин чангалах дасгалуудыг долоо хоног бүрт нэмж, дасгал хооронд амарч байгаарай.

Өнөөдрийн эшлэл

Эмэгтэй хүний эрүүл мэнд нь хамгийн үнэт хөрөнгө билээ.

Харриет Бийчер Стоу, зохиолч

TumenData LLC © 2021-2024.