"Хөхөө анхаардаг" байх эсвэл хөхнийхөө гадаад төрх мөн мэдрэмжийг мэддэг байх нь эмнэлгийн тусламж шаардлагатай байж болзошгүй өөрчлөлт таны биед гарсан эсэхийг олж мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эмэгтэй хүн бүрийн хөх өвөрмөц байдаг тул өөрийн тань хөхөнд сарын турш ямар ямар өөрчлөлт гарч буйг мэдэх нь зүйтэй.
Танд гарч буй өөрчлөлт хорт хавдрын шинж тэмдэг байж болох учир эрт илрүүлж, эмчид үзүүлснээр эмчилгээ амжилттай болох магадлал ихэснэ.
Хөхөө хэрхэн зөв шалгах аргыг мэдэхийг хүсвэл доорх зөвлөмжийн хэсгийг уншаарай.
Харин сарын тэмдэг ирсэн үед хөх томрох, эмзэг мэдрэмтгий болох, хатуурах зэрэг зарим хэвийн өөрчлөлтүүд байх боловч дараах зүйлсийн аль нэгийг нь анзаарсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэйг санаарай:
- Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
- Хөхний хэсэг газарт хонхойх
- Нэг хөх хатуурч, зангирах хэдий ч нөгөө хөх нь хэвийн байх
- Ховор тохиолдолд хөхний толгойноос ялгадас гарах (магадгүй цусан толботой байх)
- Хөхний толгой тойроод улайж, бэржийх
- Хөхний толгой цааш орох
- Зөвхөн нэг талын хөх өвдөх зэрэг орно.
Олон улсад хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд туслах, ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдэд зориулсан дэлгэцээр оношлох хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд өөрийн эмчид хандаж зөвлөлдөөрэй.
Хөхөө хэрхэн шалгах вэ?
- Гараа ташаан дэрээ аваад толинд хар
Таны хөх ижил хэлбэр, хэмжээ, өнгөтэй байгаа эсэхийг шалга. Хатуурч, бэржрүүтэн, хөх тань томорч, хэсэг газраа хонхойж байгаа эсэхийг мөн хөхний толгой нь өөрчлөгдсөн эсэхийг шалгаарай.
- Гараа толгойноос дээш өргөөд ажиглаарай
Гараа өргөөд дахин сайн нягталж хар
- Шалан дээр хэвт
Баруун гараараа зүүн талын хөхөө мэдэр. Эхлээд хөхөө тойруулан гараараа мэдэрч, дараа нь гараа хөхнийхөө дээд болон доод талд нь эгэмний яснаас хавирга хүртлээ, суганы эргэн тойрон сайтар тэмтэрч үзээрэй. Нөгөө талынхаа хөхийг ч мөн адил шалгаарай.
- Хөхний толгойноос ялгадас гарч буй эсэхийг шалга
Бага зэргийн ялгадас гарах нь хэвийн байж болох ч ганцхан нэг талын хөхнөөс тань их хэмжээгээр гарч байвал эсвэл цусан толботой байвал эмчид хандаарай.
- Энэхүү үйлдлээр сард дор хаяж нэг удаа хөхөө шалгаж байгаарай
Хөхөө тогтмол шалгаснаар та хөхөө ямар харагдаж байгааг нь мөн ямар мэдрэгдэж байгааг нь сайн мэдэж чадна. Та сарын тэмдгийн дараах 2-3 дахь өдөрт эсвэл сард тогтмол хуваариар хөхөө шалгаж байх нь зүйтэй.
- Хөхөө сууж байхдаа, зогсож байхдаа мөн шүртүүрт орж байхдаа ч шалгаж болох юм
Хоёр хөхөө хоёуланг нь өмнө дурдсан аргаар мэдрээрэй. Усанд орж байхдаа хөхөө шалгавал илүү амархан байж болно.
Өнөөдрийн эшлэл
Хөхний хорт хавдрын дараа ч амьдрал үргэлжилдэг ч урьдчилсан байдлаар эрт оношлуулах л чухал.
Анн Жилиан, жүжигчин