Шөнө дутуу нойртой хонох нь таны тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2024-04-30

Унтах нь эрүүл мэнд, дархлааны системд чухал үүрэгтэй бөгөөд шөнө дутуу нойртой хонох нь таны тархины үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг. Энэ нь:
  • аливаа зүйлийг амархан мартахад хүргэдэг
  • таныг ууртай болгоно
  • анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болгоно
  • хариу үйлдлийн хурдыг удаашруулна
  • алдаа гаргах нь ихэснэ

Чанартай нойр авах нь тархины эсүүдийн хоорондын холбоог нэмэгдүүлж, тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү мэдээлэл дамжих боломжийг олгодог тул ой тогтоолтыг сайжруулдаг.

Судалгаагаар та сайн нойр авсныхаа дараа олж авсан мэдээллээ санах магадлал илүү их байдаг ажээ.

Ялангуяа олон өдөр, долоо хоногоор нойргүйдэх нь дээр дурьдсан үр дагаврыг авчрахаас гадна сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндийн зарим өвчинд илүү өртөмтгий болгодог. Үүнд таргалалт, зүрхний өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг орно.

Ихэнх насанд хүрэгчид маргааш болон цаашид урт хугацаанд сайн ажиллахын тулд шөнө бүр 7-9 цаг чанартай нойр авах шаардлагатай байдаг.

Хэрэв та 1 шөнө буюу түүнээс дээш хугацаанд нойр муугаас болж ядарсан бол доорх зөвлөмжүүдийг туршаад сайн унтаж амраарай.
Нойр муутай хоносны дараа юу хийх хэрэгтэй вэ?
  1. Сайн ус уу.
Та шингэний дутагдалд орвол бүр илүү ядрах ба өглөөг ус ууж эхлүүлэн бүтэн өдөржин эрч хүчтэй байгаарай.
  1. Жолоо барихаас зайлсхий.
Таны нойр дутуу бол жолоо барихаас зайлсхий. Хэн нэгнээс таныг хүргэж өгөхийг гуйгаарай эсвэл нийтийн тээврээр зорчоорой.
  1. Чихэрлэг хүнс, ундааг хязгаарлаарай.
Чихэрлэг ундаа таны эрч хүчийг нэмдэг гэж бүү найдаарай. Үүний үйлчилгээ нь удаан үргэлжилдэг ба дараа өдөр нь ч таны нойрыг хулжааж болох юм.
  1. Гадаа алхаарай.
Гадаа байгалийн гэрэлд байж, дасгал хийх нь таныг сайн нойроо авахад тусална.

Өнөөдрийн эшлэл

Шөнө бүр хангалттай унтаж байгаарай. Ядарсан оюун ухаан нь бүтээмж сайтай байх нь ховор байдаг.


TumenData LLC © 2021-2024.