Архаг өвчний өвдөлтийг намдаахад дасгал тус болж чадах уу?

2024-10-10

Архаг өвчний өвдөлтийг эмчлэх үндсэн арга нь сайн амрах, дасгал хийхгүй байх явдал байсан бол одоо энэ арга тус болохгүй гэгдэж байна.

Үнэндээ тогтмол дасгал хийх нь архаг өвчний өвдөлтийг намдаахад тусалдаг бөгөөд ингэснээр дараах байдал сайжирдаг байна:
  • уян хатан байдал
  • таны хөдөлгөөний цар хүрээ
  • үе мөчний тогтвортой байдал
  • булчингийн хүч

Мөн үрэвслийг бууруулж, өвдөлтийг намдаах үйлчилгээтэй.

Үүний эсрэгээр хөдөлгөөний дутагдалын улмаас үе мөч хөшиж, яс, булчин сулардаг.

Тиймээс та остеоартрит /үе мөч өвдөх, хөших/ гэх өвчинтэй эсвэл нуруу тань байнга өвддөг зэрэг архаг өвдөлт байвал хөдөлж байх нь чухал юм.

Гэхдээ таны сонгосон дасгалууд өвдөлтийг намдааж, өвчнийг тань улам хүндрүүлэхгүйн тулд шинэ дасгал хийж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.

Архаг өвчний өвдөлтийг намдаах дасгалын хамгийн сайн хэлбэрүүд:
  1. Алхах
Алхах нь бага эрчимт дасгал учир үе мөчинд хөнгөн даралт өгч гэмтэх эрсдлийг багасгадаг.
  1. Усанд сэлэх
Хэрэв танд үе мөчний асуудал, өвчин байвал усанд сэлэх нь бага эрчимт дасгал бөгөөд хамгийн тохиромжтой нь юм.
  1. Пилатес /бие бялдрын хүч чадал, уян хатан байдал, биеийн төлөв байдлыг сайжруулах, сэтгэцийн мэдрэлийг дээшлүүлэхэд зориулагдсан тусгай аппарат хэрэгслийг ашигладаг дасгалын систем/ эсвэл йог
Пилатес, йог нь булчинг суллаж, уян хатан байдал, булчингийн хүч, хөдөлгөөнийг сайжруулдаг. Зааварлагчдаа ямар зовуурьтай байгаагаа мэдэгдээрэй.
  1. Тай чи
Тай чигийн удаан, зөөлөн хөдөлгөөн нь тэнцвэр, ясны хүч, үе мөчний тогтвортой байдлыг сайжруулж өгдөг.



Өнөөдрийн эшлэл

Өвдөлтөөс болж таны хүсэх ганц зүйл бол “яаж өвдөхөө болих вэ”. Энэ дэлхий дээр бие махбодийн өвдөлт шиг хэцүү зүйл байхгүй. Өвдөлттэй нүүр тулахын цагт ямар ч баатар гэж байдаггүй.

Жорж Оруэлл, зохиолч

TumenData LLC © 2021-2024.