Хэрэв та эрч хүчгүй болсон мэт санагдаж байгаа бол дасгал хөдөлгөөн хийх нь танд шаардлагатай эрч хүчийг өгч, ядаргаа тайлахад тусална.
Учир нь дасгал хөдөлгөөн нь:
- Эрч хүчийг сэргээж, илүү урт, удаан тайван унтахад тусалдаг.
- Зүрхний үйл ажиллагааг эрчимжүүлж, бие бялдрын хөгжлийг сайжруулснаар ядрах нь багасна.
- Таны сэтгэл санааг дээшлүүлэхэд тусалдаг эндорфин хэмээх мэдрэмтгий бодисыг ялгаруулдаг.
- Тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, илүү саруул ухаанаар сэтгэхэд тусалдаг.
Та долоо хоногт эрчимтэй алхах, дугуй унах зэрэг 150 орчим минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хийхийг зорьж байх ёстой.
Гэхдээ та үүнийг нэг дор хийх шаардлагагүй. Аажмаар эхэлж, өдөр бүр бага багаар дасгалаа ахиулж хийхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу, хэтэрхий хурдан нэг дор олныг хийх нь гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Өдөр тутмын дасгалдаа нэмэх 4 хялбар арга
- Хурдан алхаарай.
Өдөр бүр хань ижил, үр хүүхдүүд эсвэл нохойтойгоо богино хугацаанд алхах нь дасгал болж байгаа юм.
- Цахилгаан шатаар явахаас илүү шатаар алхаарай.
Шатаар өгсөх нь таны зүрхийг ачааллуулдаг. Та мөн зүгээр зогсохын оронд урсдаг шатаар ч алхаад явж болох юм.
- Машинаа хол тавиарай.
Хэрвээ та дэлгүүр, сургууль, ажил руугаа явах гэж байгаа бол машинаа хол тавьж алхаж байгаарай.
- Бүжиглэж байгаарай.
Өнөөдрийн эшлэл
Энэ сарын дасгал бол ирэх сарын эрүүл мэнд юм.