Та өглөөг хамгийн сайхнаар эхлүүлж чадаж байна уу?

2024-04-01

Амьдрал завгүй болох тусам хүн өөрийгөө хаячихдаг. Гэхдээ өөрийгөө хайрлаж өөртөө анхаарч сайн хооллох нь таны ирээдүйд маш чухал юм.
Өчигдарийн нийтлэлдээ бид Өглөөний цайндаа юу уусан бэ? Мөн хэр их ус уусан бэ? гэж асуусныг санаж байгаа байх. Энэ асуултанд хариулах таны хариулт өөртөө хэр анхаардгийг тань харуулна. 

Тогтмол эрүүл өглөөний цай ууж хэвшсэнээр:
  • Танд өдрийн эрч хүчийг өгнө
  • Таны цусны сахарын хэмжээг тогтворжуулна
  • Хэрэгтэй витамин, эрдэс бодисуудыг өгнө.
  • Жин нэмэхээс сэргийлнэ.
  • Өдрийн турш анхаарал төвлөрөл сайн байна.

Таны юу идэх дуртайгаас хамаарч маш олон төрлийн эрүүл өглөөний цайг бэлдэх боломжтой. Жишээлбэл:
  • Бүхэл үрийн талх  — Эслэг ихээр агуулсан, эрч хүч өгнө
  • өндөг эсвэл самар  — уурагтай
  • Жимс ногоо — Эслэг, витамин, эрдэс бодисууд агуулсан
  • Тослог багатай цагаан идээ - тараг, шар буурцгийн сүү  — Уураг, калци, бусад витаминууд агуулсан. 

Өглөөний цайндаа жимс, ногоог хэрэглэх нэг шилдэг арга бол смүүти хийж уух юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг  бөгөөд өглөөний цайндаа ус болон чихэргүй уух зүйлс ууж хэвшээрэй.
Өглөө цай ууж амждаггүй шүүдээ гэж бодож байна уу? Яагаад маргаашнаас эхлэн 10 минутын өмнө босоод зөвхөн өөртөө зориулж цаг гаргаж болохгүй гэж? 
Тэгээд бүхэл өдрийн турш өглөөний цай уугаагүй гарснаас ямар ялгаа гарч байгааг ажиглаарай. Танд эерэг нөлөө нь таалагдвал маргааш нь ч бас хийж болох юм. Тэгээд дадал болгож чадвал танд л хамгийн хэрэгтэй шүү дээ. 

Хэрхэн өглөөний цай уух цаг гаргах вэ?
1. Өглөөний цайгаа бэлдэх - Унтахаасаа өмнө өндөг чанаад, зутан шөл, смүүти хийж бэлдээд хөргөгчиндөө хадгалах
2. Гал тогоогоо бэлдэх - Маргааш хэрэглэх аяга халбага, тогоо, хутгуур гээд л юу хэрэгтэй бүгдийг нь гаргаж тавих
3. Шинэ зүйлс туршиж үзэх- Өглөө идэх зүйлсээ шөнө нь бэлдэх хэцүү байгаа бол бусад хүмүүсээс туршлага судлан, хурдан хийж идэж болох өглөөний цай туршиж үзээрэй. 
4. Хөлдөөгчөө ашиглах- Өглөө идэх жимс, ногоогоо угааж арилгаж хирчихэд их цаг зарцуулахгүйгээр урьдчилан бэлдэж хөлдөөгөөд хэрэглээрэй. 

Өнөөдрийн эшлэл

Өөрийгөө хайрлах гэдэг нь "зөвхөн би" биш "би ч гэсэн" гэсэн үг юм.

L.R. Knost, зохиолч

TumenData LLC © 2021-2024.