Кофейн нь таныг илүү их ядраадаг уу?

2024-05-21

Аяга кофе уух нь эрч хүчээ нэмэгдүүлэх сайн арга мэт санагдаж болох ч энэ нь эсрэгээр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулаад байгаа билээ.

Кофены найрлагад кофейн агуулагддаг бөгөөд таныг ядрахад хүргэдэг зарим химийн бодисыг хааж өгдөг байгалийн гаралтай сэргээгч бодис юм. Энэ нь таны зүрхний цохилтыг хурдасгаж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх адреналиныг бий болгохыг бие махбодид тань уриалж байдаг.

Гэхдээ судалгаагаар бага хэмжээний кофейн хэрэглэх нь танд илүү сэргэг мэдрэмж төрүүлдэг болохыг харуулж байгаа бол их хэмжээгээр хэрэглэх нь таны санааг зовоож, шөнө авах гүн нойронд нөлөөлдөг бөгөөд өдрийн цагаар унтах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс та энергийн түвшингөө нэмэгдүүлэх гэж байгаа бол кофейныг багасгах нь зүйтэй болов уу. Энэ нь зөвхөн цай эсвэл кофенд төдийгүй кола ундаа, шоколаданд агуулагддаг болохыг санаарай.

Сэтгэл мэдрэлийн эмч судлаачдын үзэж байгаагаар кофейний нөлөө нь 12 цагийн турш үргэлжилдэг учир үд дундаас хойш  кофейн уухаа болихыг зөвлөж байна.

Сайн унтах зөвлөмжүүд:
  1. Тайвшрах цаг гаргаарай.
Унтахын өмнө бүлээн усанд орж, ном уншиж эсвэл хөнгөн дасгал хийх нь таны биеийг тайвшруулна.
  1. Согтууруулах ундааг хязгаарла.
Согтууруулах ундаа нь таны нойронд нөлөөлж, таныг шөнө сэрээж болзошгүй юм.
  1. Дэлгэц ширтэхээс зайлсхийгээрэй.

Өнөөдрийн эшлэл

Ядаргаа нь олон өнгө, шалтгаантай байдаг.


Эрүүл мэндийн тест
Дараах ундааны аль нь хамгийн их кофейн агуулдаг вэ?
  • Хар кофе
  • Хар цай
  • Энергийн ундаа

TumenData LLC © 2021-2024.