Таны бие хэвийн ажиллаж байхын тулд ус хэрэгтэй.
Үнэндээ бага зэргийн шингэний дутагдалд орох нь дараах үр дагавартай:
- ядарна
- сэтгэл санааны байдал муудна
- тархины үйл ажиллагаанд нөлөөлнө
- анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болно
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээллэснээр тэнцвэртэй хооллолт нь энерги хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнд өдөр бүр 6-8 аяга шингэн зүйл уух хэрэгтэй ба эдгээр шингэнд ус, цай, кофе зэрэг сахаргүй ундаа, гараар бэлдсэн смүүти, жүүс, сүү байж болно.
Харин та халуун оронд эсвэл дулааны улиралд амьдарч байгаа бол үүнээс ч илүү их ус уух шаардлагатай болж магадгүй юм.
Хэрэв та маш их хөдөлгөөнтэй байдаг бол шингэний дутагдалд орохгүйн тулд дасгалын өмнө, дасгал хийж байхдаа, дасгалийн дараа илүү их шингэн зүйл уух хэрэгтэй болно. Гэхдээ хэт их ус уух хэрэггүй ба дасгал хийхдээ шаардлагатай гэж үзсэн хэмжээгээрээ уугаарай.
Ерөнхийдөө та өдөржингөө шингэн зүйл уухыг хичээгээрэй.
Хэрхэн усны дутагдалд орохгүй байх вэ?
- Савтай ус авч явж байгаарай.
Энэ нь шингэний дутагдалд орохгүйгээр өдөржингөө бага багаар шимж уугаад явахад тохиромжтой.
- Усаа дүүргэх сануулагч тохиргоог ашиглаарай.
Та аяга эсвэл саваа усаар дүүргэхээ мартдаг бол утсан дээрх сануулагч тохиргоог ашиглаарай.
- Усны хэрэглээгээ нэмэгдүүлэх шинэ зуршил бий болгоорой.
Өглөө сэрээд аягатай ус тогтмол уудаг байх эсвэл унтахдаа усаа хажуудаа аваад унтдаг зуршилтай болоорой.
Өнөөдрийн эшлэл
Ус! Танд таалагдахгүй байж магадгүй, гэхдээ та заавал уух хэрэгтэй.
Энтони Т.Хинкс, зохиолч