Хэрэв та бие бялдараа чийрэгжүүлэх, сэтгэл санаагаа сайжруулах таатай арга хайж байгаа бол бүжиглээд үзээрэй.
Ардын бүжиг, жазз, самба, жайв бүжгээс эхлээд гэдэсний /белли/ бүжиг, гудамжны бүжиг гээд олон янзын бүжгийн төрлүүд байдаг.
Энэ нь бүх насны, ямар ч биеийн хэмжээтэй хүмүүст ашиг тустай.
Бүжиглэх нь хүч чадал, булчингийн төлөв байдал, зохицол, тэсвэр тэвчээр, чийрэгжүүлэлтийг сайжруулдаг бөгөөд мөн:
- калори шатааж жин хасахад тусална
- зүрх, уушигны эрүүл мэндийг сайжруулна
- аэробикийн чадвараа нэмэгдүүлнэ (таны бие хүчилтөрөгчийг биеийн булчинд жигд тараана)
- өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
- тэнцвэр ба уян хатан байдлыг сайжруулна
- сэтгэл санаа өөдрөг байна.
Хэрэв та яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол онлайн ангиудаас эсвэл гэртээ дагаж хийж болох видеонуудаа үзээрэй.
Бүжиглэж эхлээрэй.
- Тохирох гутал, хувцас өмсөөрэй.
Энэ нь та яг ямар төрлийн бүжгээр хичээллэхээс шалтгаалах ч хамгийн чухал нь танд яг таарч, эвтэйхэн байх ёстой.
- Өөрт тохирох хэв маягаа олоорой.
Та эрч хүчтэй эсвэл намуухан бүжиг бүжиглэхээ сонгоорой. Та жингээ хасахаар шийдсэн бол илүү эрч хүчтэй бүжиг нь дээр байж болох юм.
- Ус биедээ авч явж байгаарай.
Бүжиглэж байхдаа ус ууж байх нь чухал юм.
Өнөөдрийн эшлэл
Бид бүжиглэхгүйгээр нэг өдрийг ч алдаж болохгүй.
Фридрих Ницше, философич