Таны гэдсэнд триллион нян байдаг бөгөөд энэ нь гэдэсний микробиот гэж нэрлэгддэг. Эдгээр бактериудын ихэнх нь хоол хүнсийг шингээхэд тусалдаг бөгөөд таны биеийн дархлааг сайжруулдаг гэдгийг та мэддэг үү?
Судалгаанаас харахад эдгээр нь таны дархлааны систем, гэдэс, зүрх, арьс, тархи, үе мөч зэрэг олон эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна.
Гэдэсний бактери нь таны оюун санааны тогтвортой байдал, цаашлаад таргалж турахад ч нөлөөлдөг гэж үздэг.
Хамгийн гол нь гэдсэнд тань тохирсон ашигтай бактери байх ёстой бөгөөд үүнийг сайжруулах хамгийн сайн арга бол эрүүл, олон төрлийн хоол хүнс хэрэглэх явдал юм. Судалгаагаар хоолны дэглэм өөрчлөгдсөнөөр хэдхэн долоо хоногийн дотор ашигтай бактерт өөрчлөлт гарч болзошгүй байдаг ажээ.
Та дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй:
- Ургамлын гаралтай хоол хүнс их хэмжээгээр хоолондоо хэрэглэх
- Жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн тариа, самар зэргийг илүү ихээр идэх
- Пробиотик хүнс хэрэглээрэй - эдгээр нь таны гэдсэнд агуулагдах зарим ашигтай бактери агуулсан хоол хүнс юм. Жишээ нь тараг, бяслаг, даршилсан сонгино, кимчи зэрэг исгэсэн хоол орно.
Пробиотик хүнс нь олон оронд нэмэлт тэжээл хэлбэрээр байдаг боловч түүний ашиг тусын нотолгоо хязгаарлагдмал байдаг. Худалдаж авахаасаа өмнө эмчид хандахыг зөвлөж байна.
Өнөөдрийн эшлэл
Эрүүл байхын үндэс нь гэдэс дотроо сайн цэвэрлэх юм.
Шерри А.Роджерс, эмч