Стресс, сэтгэлийн түгшүүр гэх мэт гэнэтийн өөрчлөлтүүд таны амьдралын хэв маягт гарч байгаа нь таны унтах байдалд амархан нөлөөлдөг. Энэ нь эргээд таныг илүү их стресстэй, түгшүүртэй эсвэл сэтгэлийн хямралд оруулдаг.
Өдөр бүр 7-9 цаг унтаж байх нь таны эрч хүч, дархлаа, төвлөрөх чадвар, ерөнхийдөө таны зан төлөв, сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад чухал үүрэгтэй.
Энэ нь яагаад гэдэг нь тодорхойгүй байгаа боловч таны унтах хэв маягт өөрчлөлт орсноор уураг тархин дахь химийн бодисууд өөрчлөгдөж таны зан төлөвт нөлөөлж байж магадгүй юм.
Судалгаанаас харахад сайн унтаж амрах нь тархинд сэтгэлийн хөдлөл, сэтгэцийн бэрхшээлийг илүү сайн зохицуулахад тусалдаг бөгөөд мөн удаан хугацааны нойрны дутагдал нь сөрөг сэтгэхүйд хүргэж болзошгүйг зөвлөж байна.
Хэрэв танд сайн унтаж амрах хэцүү байгаа бол шөнийн цагаар сайн амрахад туршиж үзэх 6 зүйлийг энд орууллаа:
- Өдөр бүр нэг цагт орондоо орж мөн сэрж байгаарай.
- Өдөр бүр цэвэр агаарт гарч, нарны гэрлийг сайн авч байх нь шөнийн цагаар унтаж амрахад сайнаар нөлөөлдөг.
- Өдрийн цагаар унтахаас зайлсхий, ингэснээр шөнө унтах нь хэцүү болно.
- Тогтмол дасгал хийвэл илүү сайн унтах болно, гэхдээ унтахаасаа өмнө 4 цагийн дотор гүйх, дасгал хийх гэх мэт өндөр эрчимтэй дасгал хийж болохгүй, ингэвэл нойр сэргэнэ.
- Унтахаасаа өмнө тайвшрах хэрэгтэй ба үүнд тайвшруулах хөгжим сонсох, ном унших эсвэл усанд орох орно.
- Унтахын өмнөхөн дэлгэц ширтэхээс зайлсхийх хэрэгтэй, эдгээр төхөөрөмжүүдийн цэнхэр гэрэл таны нойрыг хулжаах болно.
Өнөөдрийн эшлэл
Унтах нь хамгийн сайн бясалгал юм.
Далай лам