Өдөрт хэчнээн удаа хооллох ёстой талаар зөвлөгөө өгөх нь эргэлзээ төрүүлэх болсон, зарим шинжээчид "бага хэмжээгээр олон удаа" идэхийг санал болгож байхад нөгөө хэсэг нь илүү уламжлалт байдлаар өдөрт 3 удаа хооллохыг зөвлөж байна.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний төв өөрсдийн хэмжээгээ баримтлахыг санал болгож байна.
Өдөрт 3 удаа хооллож, голд нь өлсвөл эрүүл зууш (жимс, самар, өөх тос багатай тараг гэх мэт) идэхийг зөвлөж байна. Энэ нь таны эрч хүчтэй байдлыг хадгалж, жингээ барихад тань туслах болно.
Илчлэгийн тэнцвэртэй хоол бэлтгэх зуур хэт их өлсвөл оройдоо илүү их хэмжээний хоол идэж эсвэл эрүүл мэндэд муу зууш авч идэх магадлалтай тул хоолоо алгасахгүй байхыг хичээгээрэй. Энэ нь жин нэмэхэд хүргэж болзошгүй юм.
Судалгаанаас үзэхэд өглөөний цайгаа тогтмол ууж, өдөрт идэх хоолныхоо хамгийн ихийг нь өглөө нь идэх нь удаан хугацааны туршид жингээ барихад тустай болохыг харуулж байна.
Хэрэв та өдөрт тогтмол 3 удаа хоол иддэг бол эрүүл жингээ барихын тулд хоолны хэмжээгээ бага зэрэг багасгах хэрэгтэй болно.
Та калорийн хэмжээгээ шатаахаасаа илүү ихдүүлбэл жин нэмэгдэх тул дараах зүйлийг хийх нь чухал юм:
- Тогтмол дасгал хийх
- Өдөрт 3 удаа хооллохыг зорьж байх
- Шаардлагатай бол эрүүл зууш идэх
Жингээ хэрхэн барих вэ?
Дасгал хөдөлгөөн нь калорийг шатааж, эрүүлээр жингээ барихын түлхүүр юм.
- Хоолны хэмжээгээ хязгаарла.
Хэрэв та их хоол хийдэг бол аажмаар хийж буй хоолныхоо хэмжээг багасгаарай. Та тогтсон цагтаа хооллож байгаарай.
Судалгаагаар та ядарсан мэдрэмжтэй бол өдөржингөө юм идэх магадлал өндөр гэж үзэж байгаа тул сайн чанартай нойр авахыг хичээгээрэй.
Өнөөдрийн эшлэл
Хоол хамгийн сайтай газарт инээд хамгийн тод байдаг.
Ирландын зүйр үг