Эрүүл хоолломоор байна уу? Эдгээр өөрчлөлтүүд л танд хэрэгтэй байж магадгүй юм

2024-05-07

Та хоолны дэглэмээ сайжруулахыг хичээж байгаа бол мөн та цагаан хоолтон эсвэл веган биш бол үүнийг богино хугацаанд хэрэгжүүлэх арга нь өдөр тутмын хоол хүнсэндээ малын махыг бага хэмжээгээр оролцуулж идэх явдал юм.

Хэт их мах идэх нь таны эрүүл мэнд болон бидний оршин буй дэлхий ертөнц аль алинд нь сөрөгөөр нөлөөлж болохыг олон судалгаагаар харуулдаг. Үүнийг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр орлуулах нь таны таргалалт, зүрхний өвчин, тархины цус харвалт, чихрийн шижингийн 2-р хэлбэр, зарим төрлийн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.

Учир нь малын маханд холестерин, ханасан өөх тос, давсны агууламж ургамлын гаралтай хоол хүнснээс өндөр байдаг.

Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол долоо хоногийн 1 өдрийг махгүй өдөр болгож, аажмаар хоногоо нэмээрэй.

Та уургийн сайн эх үүсвэр болох дараах хоолыг илүү их идэж үзээрэй:

  • дүфү
  • quinoa
  • мөөг
  • сэвэг зарам
  • вандуй
  • буурцаг, буурцагт ургамал

Олон тооны хүнсний ногоо болох артишок, аспарагус, брокколи, брюссель нахиа, эрдэнэ шиш, төмс, чинжүү, бууцай зэрэг нь маш сайн уургийн эх үүсвэр болдог.

Тэнцвэртэй хоолны дэглэмээр үргэлж хооллож байхыг хичээгээрэй. 

Өнөөдрийн эшлэл

Хүн идсэн хоолоо шингээх нь бурханлаг байх эх үндэс юм


Эрүүл мэндийн тест
Уян хатан хоолны дэглэм гэж юу вэ?
  • Таныг илүү уян хатан болгодог хоолны дэглэм
  • Бага зэргийн махтай голцуу ургамлын гаралтай хоолны дэглэм
  • Цагаан идээ ороогүй хоолны дэглэм

TumenData LLC © 2021-2024.