Таны идэж буй хоол хүнснээс кальци, фосфатыг биед шингээхэд тусалж, эрүүл яс, шүд, булчинг хэвээр хадгалахад бид бүгдэд Д аминдэм хэрэгтэй.
Мэргэжилтнүүд саяхан Д аминдэм нь таныг коронавирус болон бусад амьсгалын замын халдвараас хамгаалах эсвэл таны бие өвдөхөд эмчилгээний чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зөвлөсөн аж.
Харин Их Британийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний хүрээлэнгээс (NICE) гаргасан шинэ судалгаагаар энэхүү Д аминдэмийн хамгаалалтын үр нөлөөг нотлох хангалттай нотолгоо байхгүй гэж дүгнэжээ.
Д аминдэмийн дутагдал нийтлэг байдаг боловч Их Британи зэрэг улс орнуудад 5 хүн тутмын 1-т нь илэрч байдаг ажээ.
Хэдийгээр энэ нь таныг COVID-19 тусах эрсдэлд оруулахгүй ч гэсэн рахит, остеомалази зэрэг таны ясыг сийрэгжүүлэх нөхцлийг бий болгодог.
Хэрэв та гэртээ байнга байх юм бол (энэ нь одоогоор илүү магадлалтай байна) эсвэл хар бараан арьстай бол (хар бараан арьсан дахь меланиний хэмжээ их байвал Д аминдэм бага ялгаруулдаг гэсэн үг) та илүү Д аминдэмийн дутагдалд орох магадлалтай юм.
Шинэ судалгаагаар хүмүүст нэмэлт тэжээл ууж байх талаар орон нутгийн удирдамжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Та зарим хоол хүнснээс Д аминдэмийг бага хэмжээгээр ч гэсэн авч болно, үүнд:
- Тослог загас - яргай загас, сардин загас, хар амар загас гэх мэт
- Малын мах
- Элэг
- Өндөгний шар
- Өглөөний хоол овьёос зэрэг Д аминдэмээр баяжуулсан хоол хүнс
Өнөөдрийн эшлэл
Сэтгэлийн амар амгаланг эрхэм зорилго болгож, түүнийхээ дагуу амьдралаа өөрчил
Brian Tracy