Амьдрал завгүй болох тусам хүн өөртөө цаг гаргахаа больж эхэлдэг. Гэхдээ өөртөө цаг гаргах нь таны эрүүл мэнд болоод төвлөрөхөд тустай.
Өмнөх нийтлэлд Өдөр ажлынхаа дундуур хэр олон давтамжтай завсарлага авсан бэ? гэж асуухад та юу гэж хариулсан бэ? Хэрвээ та ажлынхаа дундуур завсарлаж чаддаг бол буцаад ажлаа хийхдээ сэргэсэн мэдрэмж авч чаддаг уу?
Тогтмол бага завсарлага авах нь стресстэхээс сэргийлдэг бөгөөд эрч хүчээ батагдтал ажилласан мэт мэдрэмж авах, биеийн болон сэтгэцийн ядаргаанд орохоос сэргийлэх гол хүчин зүйл болж чаддаг байна. Мөн таны ажлын амжилтад сайнаар нөлөөлдөг.
Харин та завсарлаж байх үедээ зөв амарч чаддаг байх хэрэгтэй. Завсарлаж байна гээд өөр хийх /Цэвэрлэгээ, угаалга хийх г.м/ ажлуудаар цагаа үрэх хэрэггүй. Зөв завсарлагын цаг нь таны хийх дуртай зүйлсийг хийхэд зориулагдсан байх хэрэгтэй.
Завсарлагынхаа цагийг дараах байдлаар өнгөрүүлж үзээрэй:
1. Богино завсарлах
Завсарлага нь удаан хугацааных байх шаардлагагүй. Өдөр тутмын амьдралын хэмнэлийнхээ дунд хэдхэн минут л гаргахад хангалттай. Хэцүү ажил хийж дууссаныхаа дараа хэдхэн минут ном, сэтгүүл уншаад үзээрэй.
2. Хөдөлгөөн хийх
Завсарлага авна гэдэг нь сууж хэвтэхийн нэр биш юм. Оюун ухаанаа цэгцлэхийн тулд Иог эсвэл Pilates хийгээд үзээрэй.
3.Өдрийн хоолоо заавал идэх
Өдрийн хоол идэх цагаа хүртэл ажил хийхдээ зарцуулж байвал танд завсарлага авч сурах дадал заавал хэрэгтэй болжээ. Өдрийн хоолны цагт сэрүүлэг тавьж эрүүл хооллохыг хичээгээрэй. Харин гэртээ байх үедээ шинэ хоолны жор туршиж үзэж болно шүү дээ.
4. Өөрийнхөө бүтээлч чанарыг ашиглах
Бүтээлчээр сэтгэн ямарваа нэгэн зүйл хийх нь таныг илүү тайвшрахад тус болдог. Зураг зурах, нарийн боов хийх, нэхмэл хийх, бүжиглэх гэх мэт. Бүтээлч зүйлс хийхэд эцсийн үр дүн биш хийж байх явц чухал гэдгийг санаарай.
5. Унтраах
Хэрвээ та ихэнх цагийг компьютер, электрон төхөөрөмжүүд дээрээ ажиллаж өнгөрөөдөг бол хэдхэн минут ч гэсэн унтраах хэрэгтэй. Утасныхаа дууг хаагаад дээр дурдсан зүйлсээс хийгээд үзээрэй.
Тайвшрахын тулд хэрхэн амьсгалах вэ?
1. Тухтай байрлал авах - Тухтай суугаад хоёр мөрөө суллаад 2 гараа гэдсэн дээрээ аваад амьсгалаа мэдрээрэй.
2. Гүнзгий амьсгал авах - Хамраараа гүнзгий амьсгал аваад амаараа гаргана
3. Амьсгалаа тоолох - 4 удаа амьсгалаа гаргаж авсны дараа 1 гэж тоолж эхлээд болимоор санагдталаа үргэлжлүүлээрэй.
Өнөөдрийн эшлэл
Таны биеийн болоод сэтгэлийн тэнхээ барагдсан юм шиг санагдаж байвал есөн зүйл хамаг амьтны төлөө өөртөө шинэчлэлт хийгээрэй.
Далай лам, Дээрхийн гэгээнтэн