Та хэдэн сар гэрээсээ ажилласан бол хэрэгжүүлж эхлээд байсан зарим сайн зуршлаа хаясан байж магадгүй юм.
Өдөрт хувцасаа тохируулан өмсөх зэрэг өглөөний дадал тань хэвээр байна уу? Өдрийн хоолондоо орж, ажлын өдрийн төгсгөлд цахилгаан хэрэгслээ унтрааж байна уу? Таны ажлын байр тохь тухтай, зөөврийн компьютерийн ард бөгтийхгүйгээр зөв суух боломжийг танд олгож байна уу?
Эдгээр зуршил нь гэрээрээ ажлаа хийхэд амархан мартагдаж болох зүйл юм.
Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь үгүй гэж хариулсан бол ажлын дадал зуршлаа шалгаж үзэх нь зүйтэй болов уу. Та дараах аргаар бие бялдар, оюун санааныхаа сайн сайхан байдлыг сайжруулах боломжтой:
- Сайтар нойроо авах - тогтсон цагтаа сэрж, тогтсон цагтаа унтаж байх хэрэгтэй.
- Өглөө бүр ажилдаа явах гэж байгаа юм шиг шүршүүрт орж, хувцаслаж байх.
- Үдийн завсарлага аван компьютерээ түр орхиж булчингаа хөдөлгөж тогтмол тойрч алхах.
- Нурууны ачааллыг бууруулдаг сандал дээр сууж, ажиллаж байхдаа нуруугаа бөхийлгөхгүй байх.
- Ажлын цагаа дуусмагц цахилгаан хэрэгслээ унтраахаа мартуузай.
- Тогтмол дасгал хийж, эрүүл хоолны дэглэм барих.
Өнөөдрийн эшлэл
Нар жаргасан ч дахиад л мандана.
Ray Bradbury