Үе үе мацаг барих нь хоолоо алгасах эсвэл өдрийн тодорхой цагт мөн долоо хоногийн тодорхой өдрүүдэд хэр их хоол иддэгээ багасгах явдал юм.
Алдартай мацаг барих хоолны дэглэмд 5: 2-ийн хоолны дэглэм багтдаг бөгөөд долоо хоногт 2 хоногийн илчлэгийг хязгаарлаж, өдөр бүр ээлжлэн мацаг барьж, өдөрт хэр их хоол идэхээ хязгаарладаг.
Гэхдээ энэ нь танд сайн уу эсвэл муу юу? Одоогийн байдлаар хариулт нь тодорхойгүй байна.
Мацаг барихад таны бие булчин болон элэг дотор хуримтлагдсан сахар (глюкоз) -ыг зарцуулдаг. Тэдгээр нөөц нь дуусмагц таны бие өөх шатаах горимд шилждэг байна.
Зарим судлаачид санал болгохдоо үе үе мацаг барих нь:
- жингээ хасахад тусална
- гэдэсний эрүүл мэндийг сайжруулна
- тодорхой өвчлөлүүдээс хамгаална
Жишээлбэл, үе үе мацаг барих нь хэт таргалалт болон 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг өвчинд тусладаг болохыг судалгаачид тогтоосон байна.
Гэвч бид удаан хугацаагаар мацаг барих нь хэр нөлөөтэй болохыг төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь ядаргаа сульдалт, дотор муухайрах зэрэг гаж нөлөө үүсгэж болдог.
Мөн мацаг барих нь хоолны дэглэмийн бусад хэлбэрээс илүү сайн үр дүнг өгдөг гэдгийг нотлох бяцхан баримт бий.
Мацаг барих нь хүн бүрт тохиромжтой биш байдаг тул үүнийг туршиж үзэхээсээ өмнө эмчид хандахыг зөвлөж байна.
Хэрэв та мацаг барьдаг бол эрүүл, тэнцвэртэй хооллож, мацаг бариагүй үедээ хэт их идэхээс зайлсхийх нь чухал юм шүү.