Дасгал хөдөлгөөн нь архаг өвдөлтөд тусладаг уу?

2024-05-05

Архаг болон байнгын өвдөлтийг эмчлэх үндсэн арга бол амрах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх явдал байв. Гэхдээ одоо энэ арга нь тус болохгүй нь бололтой.
Үнэндээ тогтмол дасгал  хөдөлгөөн хийх нь дараахь зүйлүүдийг сайжруулж байдаг тул  олон төрлийн архаг өвдөлтүүдийг намдаахад тусалдаг.
  • уян хатан байдал
  • таны хөдөлгөөний хүрээ
  • бат бэх үе мөч
  • булчингийн хүч
Мөн  дасгал хөдөлгөөн нь үрэвслийг бууруулж, өвдөлтийг  намдаадаг.Үүний эсрэгээр, хөдөлгөөний дутагдал нь үе мөч хөших, булчин болон яс сулралтад хөтөлдөг.
Тиймээс, хэрэв танд остеоартрит  мэт ужиг өвчин эсвэл нурууны байнгын өвдөлт байдаг бол хөдөлж байх нь чухал юм.Гэхдээ та дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эмчид хандаж, сонгосон дасгалууд нь таны өвдөлтийг намдааж, улам дордуулахгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй шүү.

TumenData LLC © 2021-2024.