Амны хаалт зүүх нь короновирусын тархалтыг бууруулахад тусалдаг. Гэхдээ үүнийг зүүх нь таны арьсыг цочроож болно-ялангуяа нэг амны хаалтаа хэд хэдэн удаа хэрэглэх үед. Хэрэв таны нүүр амны хаалтнаас болж хуурайшиж, толбо үүсч, өвдөж, цочроод байвал үүнээс урьдчилан сэргийлэхэд туслах хэдэн арга бий.
- Өдөрт хоёр удаа нүүрээ цэвэрлэж, чийгшүүлж байгаарай.Ингэснээр таны арьс цэвэр, чийглэг болно.Мөн арьсыг хуурайшуулж болзошгүй тул олон удаа угаахаас зайлсхийгээрэй.
- Амны хаалт зүүхдээ тогтмол завсарлага авж байгаарай- Амны хаалт дотор чийг хуримтлагдхаас сэргийлж арьсандаа нөхөн сэргэх боломж олгоорой. Мөн аюулгүйн үүднээс гадаа гарах эсвэл бусдаас хол алхаж боломжтой бол 2-4 цагын завсарлага авч байхыг шинжээчид зөвлөж байна.
- Амны хаалт зүүхдээ нүүрээ будахаас татгалзаарай-энэ нь арьсны нүх сүвийг бөглөж,цочроож болно. Хэрэв та нүүр будалт хийхийг хүсч байвал тосгүй бүтээгдэхүүн эсвэл нүх сүвийг бөглөх магадлал багатай бүтээгдэхүүнийг (комедогенгүй бүтээгдэхүүн) түрхээрэй.
- Амны хаалт тань танд таарч байгаа эсэхийг шалгаарай - хэрэв таны амны хаалт зохих ёсоор таарахгүй бол арьсыг тань үрж, цочроох магадлалтай учир өөрт ян тан таарах эвтэйхнийг сонгоорой.
- Цэвэр даавуун амны хаалт зүүгээрэй- Хэрэв таны арьс батгашилттай бол арьсыг тань амьсгалуулах хөвөн мэт цэвэр даавуун материалтайг сонгоорой.
Өдрийн турш их хэмжээний ус ууж арьсныхаа чийгшлийг хадгалаарай.