Ханиадны эсрэг вакцин яг нөлөөтэй юу? Хэн хийлгэх хэрэгтэй вэ?

2024-04-27

Ханиад томууны улирал эхэлж, Коронавирусын тархалт явагдсан хэвээр байгаа энэ нөхцөлд та бүхэн ханиадны эсрэг вакцин хийлгэх гэж байж магадгүй юм. 

Ханиадны эсрэг вакцин нь таны дархлааны системийг ханиад хүргэгч вирусуудтай дасал болгох замаар үйлчилдэг. Жил бүр шинэ төрлийн ханиадны вирус гарч ирдэгтэй холбоотойгоор та бас л жил бүр вакцин хийлгэх шаардлагатай.

Вакцин хийлгэсний дараа огт ханиад хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй бөгөөд таны ханиад хүрэх эрсдэлийг бууруулж, ханиад хүрсэн ч хөнгөн хэмжээгээр хүрээд хурдан эдгэрэх давуу талтай юм.

Хүндэрсэн ханиадтай хүний тоо буурснаар эмнэлгийн ажлын ачааллыг хөнгөлөх учир энэ жил илүү олон хүмүүс ханиадны вакцин хийлгэхийг судлаач, шинжээчид уриалж байгаа юм байна.

Хэн вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
Ханиад хүрэхээрээ хүндэрч тусах хандлага өндөртэй насны бүлгийн хүмүүс ханиадны улирал эхлэхээс өмнө тариулсан байх хэрэгтэй. Тэдгээр нь:
  • 65 болон түүнээс дээш настай
  • Жирэмсэн эхчүүд
  • Хүүхдүүд
  • Муу дархлаатай 
  • Астма, Чихрийн шижинтэй хүмүүс юм.
Мөн насанд хүрэгсэд өөрийн хүслээр  вакцин хийлгэж болно. Гэхдээ вакцин хийлгэхээсээ өмнө эсрэг заалт, харшлах эм зэргийг сайтар уншиж судалсны эцэст хийлгэх нь зүйтэй. 

Хэрхэн ханиаднаас урьдчилан сэргийлэх вэ?
1. Гараа угаах: Өдөр бүр тогтмол савантай бүлээн усаар гараа угаах хэрэгтэй
2. Цвэр орчинг бүрдүүлэх: Байнга хүрдэг зүйлс болох гар утас, компюьтер, хаалганы бариулыг тогтмол ариутгаж цэвэрлэх хэрэгтэй
3. Салфетка хэрэглэх: Ханиаж найтаасан үедээ нэг удаагийн салфетка хэрэглэн тэр дор нь хогийн саванд хаях хэрэгтэй

TumenData LLC © 2021-2024.