Төвлөрөх хэцүү байна уу? Үүнийг туршаад тархиа сэргээгээд үзээрэй

2024-03-19

Таны төвлөрч чадахгүй байгаа нь стрэсстэж, нойргүйдэж, сэтгэл зовниж байгаагаас болж байж магадгүй юм.
Гэхдээ ямарваа нэгэн эрч хүчтэй зүйл хийснээр таны төвлөрөх чадвар дороо сэргэх боломжтой. Судлаачдын үзсэнээр дасгал хөдөлгөөн нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санааг дээрдүүлэх болно гэжээ. Ойрхон алхалт хийгээд эсвэл дугуй унаад үзээрэй.
Хийх зүйл чинь овоороод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй үед бүгдийг нь жагсааж бичээд хамгийн чухал шаардлагатай эсэхээр нь дарааллуулж дугаарлаарай. Ингэснээр ажлын хэмжээнд биш ажлын чанарт анхаардаг болох болно.
Нойр багатай явах нь бас төвлөрөхөд маш хүндрэл учруулдаг.  Олон хоног дарааллаад нойр муутай явбал асуудлын шийдвэрийг гаргахад тун хэцүү болдог байна.

Төвлөлөлөө сайжруулахын тулд дараах зүйлсийг туршаад үзээрэй:
  • Өдрийн цайны завсарлагаа заавал авах 
  • Энгийн амьсгалын дасгал хийх
  • Каффэйн агуулсан хүнснээс татгалзах 
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх 
  • Унтахаасаа өмнө халуун ваннтай усанд орох

Мөн Д витамины дутагдал, сэтгэцийн эмгэг, архаг гүн ядаргаа нь төвлөрөхөд нөлөөлдөг. Тиймээс өөртөө илэрч буй шинж тэмдгүүдэд санаа зовниж байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Хэрхэн сайн унтах вэ?
1. Тогтсон цагт унтах: Өдөр бүр нэг тогтсон цагт орондоо орсноор таны бие дадалд сурна
2. Унтлагын өрөөгөө тухтайгаар тохижуулах: Гэрэл, чимээ, өрөөний хэмийг тохируулах гэж хичээх хэрэгтэй
3. Тамхи бүү  тат:  Тамхины  никотин нь сэргээгч агуулагддаг учраас тамхи татдаг хүмүүс нь нойрны асуудалтай байх нь олонтаа.

Өнөөдрийн эшлэл

Хүн оюун ухаанаа байнга услаж арчлахгүй бол зэрлэгэнд баригдах болно.

Horace Walpole

TumenData LLC © 2021-2024.