Гэртээ хэрхэн дасгал хийх вэ?

2024-10-15

Энэ жилд гэртээ тусгаарлагдсанаар сурсан зүйлсийн нэг бол гэртээ дасгал хөдөлгөөн хийж идэвхитэй байх билээ. Дасгал хөдөлгөөн хийх нь таны сэтгэлийг сэргээхээс гадна нойрны чанарыг сайжруулаад зогсохгүй дархалалын системд сайнаар нөлөөлдөг.

Нэг долоо хоногт 150 минутын тогтмол дасгал хийх хэрэгтэй. Өдөрт 20-25 минутын энгийн дасгал хийж болно эсвэл 75 минут нэг дор эрч хүчтэй дасгал хийж болно.

Энгийн дасгал хөдөлгөөн нь таны зүрхний цохилтыг нэмэгдүүлж, хурдан амьсгалуулна. Харин эрч хүстэй дасгал нь хөлрүүлж, амьгал авахад хүнд болж, үг хэлэхэд хэцүү болтлоо дасгал хийхийг хэлнэ. 

Гэртээ ямар нэгэн дасгалын тоног төхөөрөмж ашиглалгүйгээр та дараах дасгалуудыг хийх боломжтой:
  • Jumping jacks- 2 гараа алдлан 2 хөлдөө мөрний хэмжээ авч үсрэнгээ 2 гараа толгой дээрээ хавсрана
  • Гар дээрх суниалт болон plank буюу биеээ газартай парааллэль байдлаар барьж ширээ мэт болно.
  • Эхний дасгалыг  30 секунт, булчингийн дасгал буюу дараагийн дасгалыг 3 минут хийж үүнийгээ 2-3 удаа давтан нийт 10 минутын богино дасгал хийж болно.
Хэрвээ та хүүхэдтэй бол гэртээ дуу тавин хамтдаа бүжиглэж бас болно шүү дээ. Бүжиг бол аеробекийн хөдөлгөөнд ордог учраас таны зүрхэнд сайнаар нөлөөлнө. 


Харин та арай зөөлөн дасгал хөдөлгөөнийг илүүд үздэг бол тэнцвэрээ сайжруулах эсвэл сунгалтаа сайжруулах дасгалуудыг хийгээд үзээрэй. Жишээлбэл: 
  • Замын хашлага дээгүүр явах,
  • Өлмий дээрээ явах
  • Нэг хөл дээрээ удаан зогсож тэнцвэрээ сайжруулах гэх мэт

Өнөөдрийн эшлэл

Дасгал хөдөлгөөн нь зөвхөн таны биеийг өөрчлөөд зогсохгүй таны ухаан бодол, оюун санааг өөрчилдөг.


Эрүүл мэндийн тест
Та өдрийг сууж өнгөрүүлдэг бол хэдэн цагийн зайтай босч байх хэрэгтэй гэж боддог вэ?
  • 30 минут тутамд
  • Цаг тутамд
  • 2 Цаг тутамд

TumenData LLC © 2021-2024.