Дараах 8 шинж илэрч байвал та сэтгэл гутралтай байх өндөр магадлалтай.

2024-04-26

Коронавирусын энэ үеэр маш олон хүмүүс сэтгэл гутралын өвчтэй амьдарч байна.  Жижиг угсаатны бүлгүүд болон эмэгтэйчүүдийн сэтгэл гутралын хэмжээ бусад хүмүүсээс илүү ихээр нэмэгдсэн гэж судалгаагаар тогтоосон байна. 
Судалгаанаас үзэхэд хүмүүс маш олон төрлийн асуудлуудад сэтгэл зовниж байгаа бөгөөд үүнээс  санхүүгийн гачигдал, Коронавирус тусахаас айх айдас, ажлаас халагдах айдас нь өндөр байр эзэлж байна. 
Сэтгэл гутрал нь таны бие болоод сэтгэцэд маш муугаар нөлөөлдөг.
Хэрвээ та сэтгэл гутралд орсон эсэхээ мэдэхгүй байгаа бол дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгаарай:
  • Энгийн үеэс илүү уур уцаартай болох.
  • Төвлөрөхөд хэцүү болох
  • Сандруу болох
  • Цухалдуу болох
  • Зүрхний цохилтын тоо хурдсах 
  • Салгалах эсвэл булчин хөндүүрлэх 
  • Унтахад хэцүү, нойр муутай болох 
  • Эрч хүч дутагдаад байнга ядрах 
Сэтгэл гутрал нь өөр олон сэтгэцийн өвчний суурь болдог. Жишээлбэл: гүн сэтгэцийн хямрал, /panic disorder/ буюу сэтгэл түгших эмгэг.
Гэхдээ сэтгэл гутралыг давж гарах хэд хэдэн арга бий:
  • Өөрийгөө хөгжүүлэх сургалтад суух 
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Тамхинаас гарах
  • Өдөрт хэрэглэдэг алкохол болон каффейны хэрэглээг багасгах 

Өнөөдрийн эшлэл

Сэтгэл гутрал бол хүний оюунаас урсаж буй нарийн урсгал юм. Их болох тусам бүх бодол гоожиж дуусах болно.

Arthur Somers Roche, зохиолч

Эрүүл мэндийн тест
Та санаа зовохоо больж, түүнийгээ удирдахад хэцүү байдаг уу?
  • Тийм
  • Үгүй
  • Заримдаа

TumenData LLC © 2021-2024.